Flower tour LLC Mongolia

Flower tour LLC Mongolia Монгол эх орноороо хамтдаа тойрон аялцгаая. Аялал бол амьдрал.

👋😇Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсанХАМАРЫН хийд рүү явахаасаа өмнө мэдээд аваарай. 🕉️🪷Энергийн төв...
05/01/2024

👋😇Говийн догшин Ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан
ХАМАРЫН хийд рүү явахаасаа өмнө мэдээд аваарай.

🕉️🪷Энергийн төв буюу Шамбалын орон: Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг.
Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар буюу Сучандра хэмээх бөгөөд Сучандра нь МЭ Х зууны үед Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж үздэг. Эдүгээ Хамарын хийд нь Шамбалын орны эзэн болон Дүйнхорын 35 хаадад зориулан жил бүр тахилга үйлдэж ном уншдаг.

🧿🪬Бурханы мэлмий:
Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурханы мэлмийг дүрсэлсэн байдаг.
Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх шиг, нүд ирмэж байгаа юм шиг, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох туяарах гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэ Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг.

☸️Хилэнцийг арилгах АЛТАН ХААЛГААР ОРООД... Мэлмийнээс холгүй “бирдийн ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг намчинчлах ёстой. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг.

🎵🎶Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнө зүгт байх
“Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулна.
Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд мөргөлчид завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг.
Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна.

🌸🌸Сакура цэцгийн хөндий:
Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.

🤰Эхийн умай: Ийнхүү нэрлэгдсэн агуй бөгөөд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Эхийн умайгаас дахин төрсөн хүмүүс өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.

⛰️Хүслийн хар уул:
Хийдээс баруун хойно 20км гаруй зайд Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно. Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ. Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ. Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.

👉Аялагч та эдгээр нь зүйлсийг авч явбал зохино. Үүнд:
- Сүү
Шамбалын оронд орохын өмнө заавал Мөөм Овоо орно. Энэхүү овоонд зөвхөн Эмэгтэйчүүд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн гуйж сэтгэлийн өргөл болгон бэлгэдэж СҮҮ өргөдөг.
-Архи
Хүслийн уул буюу “Хан Баянзүрх Хайрхан”-д хүслээ шивнэн гуйхдаа эрчүүд малгай өмсөн сэржимлэн өргөдөг.
- Хүүхдийн овооны өргөл
Хүслийн ууланд гарахад наана нь Хүүхдийн овоо гэж байдаг. Энэ овоонд Хүүхэдгүй хүмүүс хүүхэд гуйж, сэтгэлээсээ идээ будаа юу ч байж болохоор өргөлөг өргөдөг.
- ХАЛТАР АРВАЙ БУУДАЙ
- Бал, цаас
Хүслийн уулан дээр чин сэтгэлээсээ хүслээ бичиж шатаадаг. Хүслээ бичихдээ цаг хугацаатай, овог нэр, жил болон бусад зүйлсээ дэлгэрэнгүй тодорхой бичих хэрэгтэй.
- Цэвэр ус
Цэвэр усаа энергийн тахилын найман хундаганд дусааж усаа энергижүүлж авна.
Энэхүү энерги шингэсэн усаа Энерги авч чадаагүй ирж амжаагүй хүмүүстэй амсуулж энерги хуваалцдаг.
- Арц, хүж, шүдэнз
Арц, хүжийг хамарын хийд, 108 агуй болон уул овоо гээд хүссэн газартаа уугуулж аривлаж болдог.

©️Flower tour LLC Mongolia 🇲🇳
☎️85800334

МӨӨМ ОВООТонтой/Тонтоон/ овоо буюу мөөм овоо хэмээн нэрлэдэг энэхүү тахилгат шүтээнийг V дугаар дүрийн ноён хутагт Лувса...
05/01/2024

МӨӨМ ОВОО

Тонтой/Тонтоон/ овоо буюу мөөм овоо хэмээн нэрлэдэг энэхүү тахилгат шүтээнийг V дугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа Санагдамбадаржаалин буюу Нууц увьдасыг дэлгэрүүлэгч хийдийг байгуулах үед бүтээсэн гэх ба эм лустай тул жилд нэг удаа эмэгтэйчүүд тахилга үйлддэг зөвхөн цагаан идээ сүү өргөдөг заншилтай ажээ. Догшин ноён хутагт бээр өнө эртний уламжлалтай бурханы шашны улааны урсгалыг эрхэмлэн дээдэлж тухайн үеийн хүрээ хийдийн явцуу эрх ашигаас ангид байж энгийн ард түмнийхээ дунд орж тэдний амьралын хүсэл сонирхолыг ихэд анхаардаг байсан тул эмэгтэйчүүдэд зориулан эм лустай тусгай тахилгат шүтээн бий болгосон нь энэхүү овоо бөлгөө. Ер нь манай ард түмэн сүүн цагаан сэтгэл, сайхан сэтгэлийн үзүүрт цагаан сүү гэх мэт аливаа зохист үйлийг сүүгээр бэлэгддэг эртний сайхан уламжлалтай билээ.

ХАНБАЯНЗҮРХ ХАЙРХАН - ХҮСЛИЙН ХАР УУЛХүслийн хар уул нь дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай. Уулын бэлээс 1...
05/01/2024

ХАНБАЯНЗҮРХ ХАЙРХАН - ХҮСЛИЙН ХАР УУЛ

Хүслийн хар уул нь дээш өгсөх хоёр замтай, түр амрах хоёр буудалтай.
Уулын бэлээс 100-гаад метр өгсөж нэг жижигхэн сүмд очно.
Энэ нь эмэгтэйчүүд хүүхэд, настнуудын хүрэх цэг бөгөөд тус хайрханд зориулсан зан үйлээ энд хийнэ.
Эрэгтэйчүүд нь дээшээ өгсөж тахилгатай оргилд гарч, оройд байх овоог тойрч мөргөн, гуйх зүйлээ хүсэж шивнэнэ.
Энэхүү уулыг говийнхон эртнээс нааш тахиж ирсэн бөгөөд Хан Баянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ.
Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ.
Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ.
1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ.
Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолонд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.
Хамрын хийдээс 1.5 километр зайд хойноос урагш 2 га талбай хамарсан Луутын цав хэмээх газар бий.
Улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм.
Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ.
Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтадын болон ургамлын үлдэгдэл элбэг байдаг.

БЯСАЛГАЛЫН АГУЙРавжаа хутагтын шавилан сууж байсан Бясалгалын 108 агуй. Эхийн умай хэмээх нэгэн агуйд Равжаа гэгээрэн ху...
05/01/2024

БЯСАЛГАЛЫН АГУЙ

Равжаа хутагтын шавилан сууж байсан Бясалгалын 108 агуй. Эхийн умай хэмээх нэгэн агуйд Равжаа гэгээрэн хутагтын дүрийг олсон гэдэг. Тэгээд энэхүү агуйгаар гарвал дахин төрсөн мэт болдог. Иймээс “эхийн умай”-гаар очсон хүн бүр мөлхсөөр орж, мөлхсөөр гарч ирнэ. Энэхүү агуйд энерги хамгийн өндөр. Орж гарсан агуй бүртээ л маань уншиж, арц хүжээ өргөх ёстой. Өвчин авдаг хаданд налан биеийн өвчин хуучаа илааршуулдаг.
Хадаар хүрээлэгдсэн Сакура элсэн говьд дэлбээлэх нь жинхэнэ гайхамшиг гэлтэй.

БУРХАНЫ МЭЛМИЙЭнэхүү мэлмий нь бясалгал хийж буй бурханы мэлмий юм. Бурханы шашны Их хөлгөний ёсонд энэ ертөнцөд заларч ...
05/01/2024

БУРХАНЫ МЭЛМИЙ

Энэхүү мэлмий нь бясалгал хийж буй бурханы мэлмий юм. Бурханы шашны Их хөлгөний ёсонд энэ ертөнцөд заларч шашнаа дэлгэрүүлэх учиртай мянган бурхан заларна гэж үздэг.
Өнөө үеийг хүртэл ертөнцөд дөрвөн бурхан заларсан. Энэхүү мэлмий нь урьд урьдын заларсан бурхад болон дараа дараагийн заларч ирэх сайн цагийн мянган бурхадын мэлмийг бэлгэддэг учиртай.
Бурхан багшийн шавь хутагт Асанга бээр олон жилийн турш бясалгал үйлдсэний хүчинд оюуны хүчээр Майдарын гэгээнтэй уулзаж, "Илт онохуйн чимэг" тэргүүтэй таван номыг номлуулсан байдаг. Эргэн замбуутивд ирээд энэхүү дээд мэлмийг ихэд дэлгэрүүлсэн түүхтэй. Энэхүү мэлмийг харсанаар, очиж мөргөж сүсэглсэнээр хүний дотоод сэтгэл амгалан болж, нүд баясан, сайн цагийн мянган бурхадтай уулзаж, ном сонсох ерөөл тавиж байгаа билээ.
Хүн бүрийн мэлмий тунгалаг байх болтугай!

ХАМАРЫН ХИЙДДорноговь аймгийн Өргөн сумийн нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамарын хийд нь говийн догшин ноён...
05/01/2024

ХАМАРЫН ХИЙД

Дорноговь аймгийн Өргөн сумийн нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамарын хийд нь говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан гурван хийдийн нэг юм.
Хийдийг 1821 онд байгуулж эхэлсэн бөгөөд энэ хийд нь Зүүн Хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхорын гэсэн дөрвөн хэсэгтэй ихэнх нь төвөд, монгол хийцийн сүм дугануудтай бүтээгдсэн. Зүүн хүрээнд ноён хутагт голлон сууж асан ба энд Лавран сүм, Агва дацан, хүүхдийн дацан, сургууль номын сангаас гадна Хамбын, Лам нарын, Шүтээний, Номчийн аймгуудтай байсан.
Хийдэд Монголд хамгийн анхны дуут жүжгийг тоглосон бөгөөд Данзанравжаагийн зохиосон “Саран хөхөөний намтар” жүжгийг тоглодог задгай театр байсан. Хамрын хийд нь 1930 оны байдлаар 13 дацан, 4 аймаг, 22 дуган, 2 суврага, 11 сүмтэй, 100 гаран ламтай хэмээн бүртгэгджээ. Хамарын хийдийн орчинд агийн ёсны бясалгал хийдэг арваад агуй, нутгийн ардууд хутагтын адистэтлэсэн ус хэмээн нэрлэдэг худаг бий.
Хамарын хийдийг 1937-1938 оны үеэр галдан шатааж, лам нарыг баривчилсан. Харин 1999 оноос тус туурийг аймгийн хамгаалалтад авчээ.

📸Photo by:

🚆🚄ХАМАРЫН ХИЙД РҮҮ ВАГОНООР🎉🌸🌺🌿🍃Хамарын хийд, Шамбалын орон, Ханбаянзүрх хайрханд хүслээ шивнэх мөргөлийн ВАГОНТОЙ аялал...
05/01/2024

🚆🚄ХАМАРЫН ХИЙД РҮҮ ВАГОНООР🎉

🌸🌺🌿🍃Хамарын хийд, Шамбалын орон, Ханбаянзүрх хайрханд хүслээ шивнэх мөргөлийн ВАГОНТОЙ аялалд урьж байна.
Та Хамарын хийдэд очисноор Говийн ноён хутагт Данзанравжаагийн номын садан болох билэг ерөөлтэй.
Хамрах хүрээ: Монгол эх орноороо аялах сонирхолтой хүн бүрт нээлттэй.
Аялалд бүртгүүлэх утас: ☎️ 85800334

🎉Аялалд гарах өдөр:
Баасан гаригийн оройны 20:20 цагаас вагоноор явна.
Маргааш нь буюу Бямба гаригийн өглөөний 07:37 цагт САЙНШАНД өртөөн дээр бууна🤩🤩
Жуулчны 45 хүний суудалтай автобус үйлчилнэ. Аялагчдын тооноос хамаарч унаагаа захиалж байгаа болно.
Буцаад оройдоо 22:40 цагт вагондоо суугаад УБ хот руу... Ням гаригийн өглөөний 09:39 цагт УБ хотод ирнэ 🚌🚌🚌
🎉Аяллын хугацаа: 1 өдөр / 2 шөнө
🗺 Маршрут: Улаанбаатар – Сайншанд-Хамарын хийд-Хүслийн уул-Бясалгалын агуй🤩
🏛🐫Үзвэрийн цаг:
- Мөөм овоо
- Шамбалын орон (Энергийн төв)
- Бясалгалын агуй
- Хүслийн хар уул буюу ХАНБАЯНЗҮРХ ХАЙРХАН

💸Аялалын зардал: 1 хүний 155.000₮
/хоолгүй/
11-с дээш насны хүүхэд том хүний зардлаар бодогдоно
7- 10 насны хүүхэд : хоолгүй 133.000₮
0- 6 насны хүүхэд : 66.000₮ /автобусанд суудалтай/ вагонд оргүй.
🎉Аялалын үнэд багтсан зүйлс:
- Ирж очих 2 талын ХААЛГАГҮЙ ПЛАЦКАРД ВАГОНЫ билет
- Сайншандаас Хамарын хийд явах таксины хөлс орсон.

👌Аялалын зардлыг 100% шилжүүлснээр суудал баталгаажина. Гүйлгээний утга дээр вагон гээд утасны дугаараа бичнэ. Зардлаа шилжүүлчихээд 85800334 дугаарт өөрийн овог нэр, регистер дугаараа мэссэжээр илгээнэ.
⚠️🚨‼️Анхааруулга: Аялал эхлэхээс
24 цагийн өмнө явах боломжгүй цуцалсан тохиолдолд зардлын 50% буцаан олгох боломжгүй. Учир нь вагоны 2 талын билет, унааны зардлыг урьдчилан төлсөн байдаг.

©️Аялалын хөтөлбөр:
👉Аялалын эхний өдөр
Оройн 20:20 цагт УБТЗ-ын хүлээлгийн танхимд цугларна. Вагон яг цагтаа хөдөлнө.
Аялалын танилцуулга хийнэ
👉Аялалын 2дахь өдөр
⚠️Өглөөний цайгаа вагондоо уух ба өөрсдийн бэлдсэн хүнсээ иднэ.
07:47 цагт Дорноговь аймаг, Сайншанд хотод ирнэ.
Мөөм овоон дээрээс нар мандахыг харна. Нарандаа сүү өргөн залбирна.
Хамарын хийдийн хөтөчийн хөтөлбөрийн дагуу үзвэрээ үзэж аялна.
15:44 цагт Ханбаянзүрх хайрхан руу хөдөлнө.
ҮЗВЭРИЙН ЦАГ: ХАНБАЯНЗҮРХ ХАЙРХАН
18:33 цагт Сайншанд хот руу хөдөлнө.
19:19 цагт Сайншанд хотод ирнэ.
19:39 цагт Уб хот руу хөдөлнө.
⚠️ Ням гаригийн өглөөний 07:17 цагт
УБ-т ирснээр аялал өндөрлөнө.

🕉️☸️Арц, хүж, өргөлийн архи, өргөлийн сүү, халтар арвай, шүдэнз, хүслээ бичих цаас, бал бэлдэж авч явна.

05/01/2024

01/26-нд
Хамарын хийд- Шамбалын орон, Ханбаянзүрх хайрханд хүслээ шивнэх вагонтой аялалд бүртгэж байна.
📲85800334

05/01/2024

tanihgui baihdaa l taalagddag.❤️‍🩹💔🥺😭😞

05/01/2024

Тэрэлж рүү маарш😝🤣

АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМД ЗОРЧИХООСОО ӨМНӨ ЗААВАЛ УНШААРАЙ1/ Аглаг бүтээлийн сүмийн Асар хаалгаар нэвтрэхэд тухайн үеийн мөрд...
05/01/2024

АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМД ЗОРЧИХООСОО ӨМНӨ ЗААВАЛ УНШААРАЙ

1/ Аглаг бүтээлийн сүмийн Асар хаалгаар нэвтрэхэд тухайн үеийн мөрдөж буй журмын дагуу хураамж төлнө.

2/ Тасалбар аван хаалгаар нэвтэрсэн цагаас буцаад гарах машины зогсоолоос цааш аливаа тээврийн хэрэгслээр зорчихыг хориглож байгаа нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, шороо тоос боссоноор тэнд зорчиж буй хүмүүсийн ая тухтай байдалд саад болохгүй байхад чиглэсэн болно.
Харин сүмийн бүтээн байгуулалт ид өрнөж байгаатай холбоотойгоор барилгын ажилд шаардагдах материал тээвэрлэх зэрэгт сүмийн машин зарим үед нэвтрэхээс өөр аргагүй байгааг зөвөөр ойлгоно уу.
Хэрэв Та нэг километр орчим зайд өгсүүр газраар явган явах эрүүл мэндийн болоод сэтгэл зүйн бэлтгэлгүй бол сүмийн бүтээн байгуулалт дуустал тэвчээртэй хүлээнэ үү.

3/ Аглаг бүтээлийн сүмийн нэг болон хоёрдугаар давхраар зочилж, онцгой нандин шүтээнүүдэд мөргөхөөр орно.

4/ Та манай хийдэд зочлох хугацааны туршид архи уух, тамхи татахыг онцгойлон цээрлэж, ЗӨВХӨН зориулалтын зам харгуйгаар зорчсноороо энэ гайхамшигтай үзэсгэлэнт байгалийг хамгаалах, энэ ариун дагшин шүтээний орон хийд үргэлжид цэцэглэн, ирэх бүрд сэтгэл, нүдийг тань баясгасан хэвээр байхад үнэтэй хувь нэмэр болдог билээ.

5/ Сүмийн нутаг дэвсгэрт зорчиж явахдаа байгаль хангай, тэнгэр, лус, шүтээнүүдэд зориулан архины төрлийн ямарваа зүйл өргөхийг хатуу ХОРИГЛОНО.

6/ Та уусан ундаа, идсэн хоол, амттаны сав, баглаа боодлыг ил задгай хаялгүй зориулалтын хогийн саванд хийх буюу буцаан авч явна уу. Мөн та өөрөө хаяагүй ч бусдын хаясан хог байгаль орчинд байх аваас сайхан сэтгэлээр хогийн саванд хийж байна уу.

7/ Сүмийн нутаг дэвсгэрт зорчин явах бүхий л хугацааны туршид баясах сэтгэлийг үүсгээд муу үг хараал хэлэхгүй, муу сэтгэл үүсгэхгүй байхад онцгойлон анхаарна уу.

8/ Сүмийн нутаг дэвсгэрт байгаа мод, мөчирт хадаг, уяа, хийморийн дарцаг өргөхийг хориглоно.
Учир нь аливаа төрлийн уяа нь мод чөлөөтэй амьсгалах боломжийг хаагдуулдаг.

9/ Сүмийн төв хаалганы урд байрлах алтан өндгийг эмтэлж авах, чулуун дээр эргүүлэх, дээш өргөх зэргээр гэмтээхгүй байхыг хүсье. Энэ бүхэн нь хэн нэгний санаанаасаа зохиосон утгагүй, үр ашиггүй зан үйл бөгөөд харин ч гурван эрдэнэд өргөсөн өргөлөөс хумсалж авах, түүнийг сэвтээх нь сайн үйл биш болохыг хатуу анхаарна уу.

10/ Сүмийн нутаг дэвсгэрт залсан чулуун шүтээнүүдэд тос өргөх, нялах, сүү цацах зэргээр бохирдуулахгүй байхыг хүсье.

11/ Аглаг бүтээлийн сүмийн шүтээний өрөө, хэсгүүдэд Өргөлийн хайрцаг байрлуулсан байдаг тул та өөрийн өргөлөө зориулалтын хайрцагт хийж байна уу.

12/ Мөргөлийн замаар явахдаа ЗӨВХӨН зориулалтын замаар маршрутын дагуу зорчино уу. Хад, цохионоос унаж бэртэхээс болгоомжил.

13/ Сүмийн гадаах Асар хаалганы дэргэд болон сүмийн нутаг дэвсгэрт байрлах НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРУУД байрлаж байгаа тул Та өөрийн байдалдаа нийцүүлэн ЗӨВХӨН зориулалтын газруудад биеэ засна уу.
Иймд Та ой мод, худаг, гуу жалга зэрэг газруудаар биеэ засахыг цээрлэж, соёлтой байхыг хүсье.

14/ Сүмийн Асар хаалгаар орсон л бол ТАМХИ татахыг онцгойлон цээрлэнэ үү. Энэ нь ой мод, тусгай хамгаалалттай бүс нутагт хуулийн дагуу мөрдөх ёс журам мөн бөгөөд үүнийг зөрчин сүмийн нутаг дэвсгэрт тамхи татах нь таньд өөрт тань хорлолтойг хатуу анхаарна уу.
Тамхины утааны бузраар лус савдаг өвдөн хилэгнэдэг учиртайг бүү март.

👉Тийш аялах хүмүүст:
⬆️Дээшээ янз бүрийн хоол ундаа үүрч явах хэрэггүй, уух усаа ном бичүүлэх бэлэн мөнгөө бариад л яв.
👵 Настай хүн явж байгаа бол уулын таяг зүгээр. Гэхдээ ихэнх замыг зассан учраас халтирдаггүй хөнгөн гуталтай байхад болно.

Зүгээр салхинд гарч аялаад ирэх нь өөрөө засал гэлтэй сайхан санагдсан даа🥰

Аглагийн хийд өвөл ийм гоё шдээ.Жилийн 4 улирал мөнхийн ногоон ойтой.Үнэхээр л АГЛАГ гэдэг нэрэндээ тохирсон. Ийшээ аяла...
05/01/2024

Аглагийн хийд өвөл ийм гоё шдээ.
Жилийн 4 улирал мөнхийн ногоон ойтой.
Үнэхээр л АГЛАГ гэдэг нэрэндээ тохирсон.

Ийшээ аялал зарласан байгаа та нэг зориод очивол зүгээр л сэтгэлийн амар амгаланг мэдэрнэ.

05/01/2024

Аглаг бүтээлийн сүм 🇲🇳

🇲🇳АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМ ӨДРИЙН АЯЛАЛ💚Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын ам” хэмээх газарт оршдог. Урьд энэ нутаг...
05/01/2024

🇲🇳АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМ ӨДРИЙН АЯЛАЛ

💚Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын ам” хэмээх газарт оршдог. Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ. Бурханч лам Г.Пүрэвбат энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.

☝️Зардалд эдгээр зүйлс багтсан болно.
✅Ирж, очих 2 талын унааны түрээсийн зардал /түлшний зардал, жолоочийн хөлс/
✅Аглаг бүтээлийн хийд рүү орох тасалбар

Бүртгэлийг дараах утсаар авна.
☎️ 85800334
Та аяллын зардлыг ХААН БАНК 5023400348 НАРАНЦЭЦЭГ дансанд 100% төлснөөр таны суудал баталгаажина.
Гүйлгээний утга дээр АГЛАГ гээд гар утасны дугаараа заавал бичнэ үү.
🌿🌻 🌸💎🏼🌳
💡 🎑

👉👉👉Та эдгээрийг үзнэ.
💎 Бүтээлийн хийд
💎 Сэтэрт мод – Хүндлэл үзүүлж нас буян арвижих сэтгэлийг үүсгэ
💎 Үүдэн хад – Мөнх бусыг ухаарах сэтгэлийг үүсгэ
💎 Арга билгийн шүтээн – Өндөр төрөлд төрөх ерөөл тавь
💎 Эргэх хавцал – Шүтэн барилдлагын жамыг ухаарах сэтгэл үүсгэ
💎 Эхийн сав – Хилэнцийг арилгах наминчлал үүсгэ
💎 Эхийн умай – Эх болсон хамаг амьтны төлөө бодь сэтгэл үүсгэ
💎 Амьдралын үүд – Ирээдүйн үйл бүхэн сайн сайхан байхын ерөөл тавь
💎 Заан хад – Урт нас, сэтгэлийн хүч тэнхээтэй байх ерөөл тавь
💎 Ембүү хад – Тойрч эргэл хийхдээ эдийн буян хишиг арвижих сэтгэл үүсгэ
💎 Лам хад – Дээдийн номын буян хишиг арвижих сэтгэл үүсгэ
💎 Тэнгэрийн нударга хад – Эрч хүч хурах сэтгэл үүсгэ
💎 Мөр хад – Амьдралд үл мартагдах сайн үйлсээ үлдээ
💎 Хүрдэн гишгүүрт мод – Дээдийн номыг бясалган гэгээрэлд хүрч, амьтны тусын төлөө төрж хүрдийг эргүүлэх ерөөл тавь
💎 Гулсдаг хад – Үйлдсэн буянаа хамаг амьтны тусын төлөө зориулах ерөөлийг эргэлт буцалтгүй хүчтэй тавь
💎 Үдэлтийн суудал хад

Аялалын хөтөлбөр:
Ням гаригийн өглөөний 08:38 цагт Улаанбаатар их дэлгүүрийн төв зам дагуу, Компьютер ландын хажуугийн Голомт банкны бизнес төвийн үүдэнд цугларна.
09:00 цагт Төв аймгийн Борнуур сум руу хөдөлнө.
09:19 цагт Сансар худалдааны төв дээр түр зогсолт хийн замын хүнсээ бэлдэнэ.
09:49 цагт Автобусандаа буцаж суун цааш хөдөлнө.
10:00 цагт автобусандаа өглөөний цайгаа ууна. /өөрсдийн бэлдсэн хүнс/
11:22 цагт Аглаг бүтээлийн сүмийн үүдэнд ирнэ.
Үзвэрийн цаг
16:30 цагт Хот руу хөдөлнө.
18:18 цагт хотод ирснээр аялал өндөрлөнө.

05/01/2024

2024.01/14-нд
АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМ үзэх өдрийн аялалтай
📲85800334

05/01/2024

Гоё уу?? Манайхаан 4 дугуйттай морин аялал хийх үү??

🐈ЦООХОР ИРВЭСИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 15  БАРИМТ📌Монгол улс  800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нут...
05/01/2024

🐈ЦООХОР ИРВЭСИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 15 БАРИМТ

📌Монгол улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
📌Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд тархан нутагшсан
📌Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.
📌Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.
📌Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
📌Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
📌Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
📌14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
📌Цоохор ирвэс 10-13 жил насалдаг.
📌Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
📌Гинс дунджаар 4 сар хээлээ тээдэг.
📌Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
📌Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
📌Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
📌Цоохор ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг бодгаль бүрээр өөр байдаг
цоохор #ирвэсээ хамгаалцгаая!
!

Mongol Ai

05/01/2024

Дүүргээрээ байлдъя гэж шаажына сайн бод манай БЗД-т батлан хамгаалах яам, хилийн цэрэг, цагдаагийн сургууль, хүндэт харуул, цэргийн 16 анги нэгтгэл, 1000 оюутны хотхон, 500 оюутны байр, цэргийн музей, бүх зах худалдааны төв, машины зах, ундны усны нөөц, хүнсний томоохон үйлдвэрүүд нь байрладаг тэгээд бод бод😝😜🤣

05/01/2024
PLUTO буюу ДЭЛХИЙ ВАН гариг🔭🔭🔭Дэлхий ванг анх 1930 оны 2 сарын 18-нд Аризона мужийн Флагстаффт байх Лоуэллын одон орны т...
05/01/2024

PLUTO буюу ДЭЛХИЙ ВАН гариг

🔭🔭🔭Дэлхий ванг анх 1930 оны 2 сарын 18-нд Аризона мужийн Флагстаффт байх Лоуэллын одон орны төвд Клайд Томбау нээжээ.
Дэлхий ван буюу Плуто гэдэг нэрийг 11 настай Венетиа Бурни гэдэг охин эртний Грекийн газар доорх ертөнцийн бурханы нэрээр нэрлэх санал гаргасныг авсан. Дэлхий ван 76 жилийн турш нарны аймгийн 9 дэх гараг байсан юм.
Дэлхий ван манай дэлхийгээс ойролцоогоор 6 тэрбум километрын зайтай бөгөөд жижиг хэмжээтэй учир одой гараг ч гэж нэрлэдэг байв. Хэмжээгээрээ манай сарны 2/3-той тэнцэх бөгөөд диаметр нь ойролцоогоор 2370 километр юм байна.
🔭🔭🔭Дэлхий ван жигд бус буюу нарыг тойрох тойрог зам нь бусад гаригуудаас нэлээд өөр, гажилттай ажээ. Заримдаа тэр зэргэлдээх Далайн ван (Neptune) гаригийн тойрог зам дотор орж наранд илүү ойрхон болдог. Харин холдох үедээ Нарнаас 7.3 тэрбум км зайнд очдог байна. Нарыг нэг удаа бүтэн тойрохдоо дэлхийн хугацаагаар ойролцоогоор 250 жилийг зарцуулдаг бөгөөд тэнхлэгээ бүтэн эргэхдээ дэлхийн хугацаагаар ойролцоогоор 6,5 өдрийг зарцуулдаг байна.
Дэлхий вангийн атмосфер нь нитроген, метан, карбон диоксидээс тогтдог. Атмосферын зузаан нь Дэлхий вангийн Нар хүртлэх зайнаас хамаарч өөрчлөгддөг. Дэлхий ван нарнаас холдох үед хий нь хөлдөж гадаргуу дээр унаснаар хийн давхарга нимгэрдэг. Дэлхий вангийн гадаргуу дээрх хэм Цельсийн хасах 233-аас хасах 223-ын хооронд хэлбэлздэг юм байна.
🇺🇸🇺🇸🇺🇸АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА-ийн эрдэмтдийн 10 гаруй жилийн өмнө хөөргөсөн “Нью Хоризон” хөлөг 2015 онд манай нарны аймгийн хамгийн хол гариг болох Дэлхий ванд 12800 км-т ойртож очоод эх дэлхий рүү 10 цагийн турш авсан зургуудаа илгээснийг нь судалж үзэхэд өндөр нягтралтай гэрэл зурагнаас Дэлхий вангийн гадаргуу дээр 3,500 орчим метр өндөртэй мөсөн уул (ойролцоогоор 100 сая жилийн настай) байдаг гэнэ. Дэлхий ван одой гариг нь Хароноос гадна Никта, Гидра, Кербер, Стикс гэх 4 дагуултай ажээ. Эдгээр 4 дагуулуудыг 2005-2011 оны хооронд нээжээ.
🔭🔭🔭Дэлхий ван гариг нь судлаачдын тогтоосноор гараг болох 3 дахь шалгуурыг хангаагүй тул 2006 оны 8 сарын 24-нд гаригийн тооноос хасчээ.
Олон улсын одон орон судлалын холбооноос /International Astronomical Union/ гарагийн ангилалаас одой гараг гэх ангилалд шилжүүлжээ.

БАРХАСБАДЬ ГАРИГИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДТод гаригБархасбадь гариг нь тэнгэр дэх дөрөв дэх хамгийн тод биет. Нар, ...
05/01/2024

БАРХАСБАДЬ ГАРИГИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Тод гариг
Бархасбадь гариг нь тэнгэр дэх дөрөв дэх хамгийн тод биет. Нар, Сар, Сугар гаригийн дараагаар орох дөрөв дэх хамгийн тод тэнгэрт үзэгдэх биет юм. Мөн дэлхийгээс энгийн нүдэнд харагддаг таван гаригийн хамгийн тод нь билээ.

Масс
Бархасбадь гариг нь манай нарны аймгийн хамгийн хүнд гариг юм. Манай дэлхийгээс ойролцоогоор 318 дахин хүнд масстай ба хэрвээ бид нарны аймгийн бусад бүх гарагуудыг нэгтгэн бархасбадьтай харьцуулбал, тэдгээрээс 2.5 дахин хүнд масстай болно. Сонирхолтой нь хэрвээ бархасбадь гариг маань илүү хүнд хэмжээний масстай болсон бол түүний хэмжээ жижгэрэх байжээ. Учир нь нэмэлт масс нь түүний нягтыг ихэсгэж гаригийн хэмжээг багасгахад нөлөөлөх байсан байна.

Илүү том байсан бол
Хэрвээ бархасбадь гариг нь 80 дахин илүү масстай байсан бол түүний цөмд цөмийн нэгдэх урвал бий болон од болж хувирах байжээ.

Бүслүүр
Бархасбадь гариг нь маш бүдэг бүслүүртэй. Нарны аймгийн сүүлт одод болон бага гарагууд нь бархасбадийн дагуулуудтай мөргөлдсөнөөс бий болсон сансрын тоосонцрууд нь гаригийн гадаргаас 92000-225000 км зайд хүртэл тархан байрласан байдаг бөгөөд 2000-12500 км зузаантай бүслүүрийг бий болгодог байна.

Дагуул гаригууд
Бархасбадь гаригийн хамгийн том дөрвөн дагуулыг 1610 онд Галилей нээжээ. Энэ нь хамгийн анхны дэлхийгээс өөр гаригийг тойрч эргэдэг сансрын биетүүд байдгийн баталгаа болсон байдаг. Өнөөдөр бархасбадь гариг нь дор хаяж 67-н дагуул сартай болохыг нээгээд байгаа байна.

МЭӨ 7-р зууны үед бархасбадь гаригийг эртний Ромчууд “Jupiter” хэмээн нэрлэжээ. Энэ нь эртний грекийн аянгын бурхан Зевсийн Ром хувилбар байсан юм. Мөн түүнчлэн Германд “Thor” хэмээн нэрлэдэг байжээ.

СУГАР ГАРИГ БУЮУ VENUS.Сугар гариг бол (англи хэлнээ Venus) хамгийн сайхан гаригуудын нэг ажээ. "Домогт гардагчлан Сугар...
05/01/2024

СУГАР ГАРИГ БУЮУ VENUS.

Сугар гариг бол (англи хэлнээ Venus) хамгийн сайхан гаригуудын нэг ажээ.
"Домогт гардагчлан Сугар гариг нь хайр ба гоо сайхны бурхан, Эросийн эх гэж дүрслэгдсэн байдаг. Грекээр түүнийг Афродита гэж нэрлэгдэг. Эмэгтэй хүний шинж чанарыг төлөөлдөг тул Сугар гариг нь аливаа зүйлийг тухайлбал урлаг, байгалийн гоо сайхны зохицлыг бий болгож аливаа зүйлийг хослуулах чадвартай байдаг.
Сэтгэл зүйн хувьд Сугар гариг нь бусадтай харилцах чадварыг удирдаж, хайрын мэдрэмжээ бусдад илэрхийлж, тааламжтай байдлыг бий болгоход нөлөөлдөг. Сугар гариг нь хүсэл тэмүүлэл, дур булаам, сэтгэл татам, тайван занг илэрхийлдэг. Ямар ч үнээр хамаагүй үл ойлголцлоос зугтдаг бөгөөд эсрэг талуудыг ятгаж аюулыг холдуулахыг оролддог.
Тааламжтай байдлыг авирч чаддаг тул Сугар гаригийн хувьд бусдын сэтгэлийг татах чадвар их чухал бөгөөд тэд гадаад үзэмж сайтай, нийтэч байдлаараа эсрэг хүйстнээ татаж чаддаг. Сугар гариг нь гайхалтай дур булаам, энхрий занг бэлэгддэг бөгөөд, хүнийг асар их тэмүүлэлтэй болгодог. сугар гариг нь хүрсэн бүх зүйлээ зөөллөх чадвартай бөгөөд гоо зүйн мэдрэмж, урлаг, хөгжмийн авъяасыг бэлэглэж байдаг. Сугар гариг нь эд хөрөнгөө үнэлэх, хамгийн гол нь өөрийгөө үнэлэх чадар бий болгож байдаг. "
Сугар гариг нь зурхайн 2-р буюу үхэр, мөн 7-р буюу жинлүүрийн ордонг удирдана.
Сугар нь Нарны аймгийн хоёрдахь, хөрст (хатуу чулуурхаг гадаргуутай) гариг юм. Сугар гариг нь нүүрс хүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь Дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч сугар гариг маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км нүүдэг байна. Хүлэмжийн хийн эффект нь Сугар гаригийг Нарны аймгийн хамгийн халуун гариг болгоно.
Сугар гариг нь нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, Сугар гаригийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд Сугар гаригийн татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо байна.
Сугар гариг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагдана. Монголчууд уг гаригийг "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" гэж нэрлэдэг.

SATURN буюу САНЧИР гариг 🪐🪐🪐🪐Нарны аймгийн 6 дахь гараг нь одон орны дурангаар харахад хамгийн гоёмсог гараг билээ. Санч...
05/01/2024

SATURN буюу САНЧИР гариг 🪐🪐🪐

🪐Нарны аймгийн 6 дахь гараг нь одон орны дурангаар харахад хамгийн гоёмсог гараг билээ. Санчир гариг нь ихэвчлэн устөрөгч, гелийгээс бүрддэг хийн аварга гараг юм. Санчир гаригийн эзэлхүүн нь 760 орчим Дэлхийтэй тэнцэх бөгөөд энэ нь дэлхийн массаас 95 дахин их Нарны аймгийн хоёр дахь хамгийн том гариг юм. Санчир нь бүх гарагуудаас хамгийн бага нягтаршилтай бөгөөд уснаас бага нягтаршилтай цорын ганц гариг юм.
🪐Санчир гариг бол хамгийн хавтгай гариг юм. Түүний туйлын диаметр нь экваторын диаметрийн 90% байдаг бөгөөд энэ нь бага нягтралтай, хурдан эргэлддэгтэй холбоотой юм. Санчир гариг нь тэнхлэг дээрээ 10 цаг 34 минут тутамд нэг бүтэн эргэдэг нь Нарны аймгийн бусад гарагуудаас 2 дахь хамгийн хурдан эргэдэг гараг боловч Санчир гараг Нарыг нэг бүтэн тойрохдоо Дэлхийн 29.4 жил болдог ажээ. Мөн Санчир гариг нь манай Нарны аймгийн бусад гаригуудаас хамгийн хурдан салхитай байдаг( 1800км/ц орчим).
🪐Санчир гаригийн цагираг нь Нарны системээс олдсон хамгийн алдартай систем юм. Эдгээр нь голчлон тоос, бусад хог хаягдлууд бүхий тэрбум тэрбум жижиг мөсөн хэсгүүдээс бүрддэг. Цагиргууд яагаад Дэлхий телескопуудад харагддаг учир нь мөс нарны гэрлийг маш сайн ойлгодог билээ.
🪐Цагирагууд A, B, C, D, E, F, G гэсэн долоон өргөн ангилал байдаг бөгөөд тус бүр нь нэрээ олсон дарааллаар нь хүлээн авдаг. Дэлхийгээс хамгийн тод харагддаг гол цагиргууд нь A, B, C юм. Бөгж бүр нь үнэхээр нягт нягт холбогдсон мянга мянган жижиг цагиргуудын цуглуулга юм. Цаашилбал, цагираг бүрийн хооронд цоорхой байдаг. Гол цагиргууд нь Санчир гаригийн экватораас ойролцоогоор 7000 км-ээс 73000 км хүртэл үргэлжилдэг. Сонирхолтой нь, энэ радиус нь нэлээд их боловч цагиргуудын бодит зузаан нь нэг километрээс хэтрэхгүй байна.
🪐Санчир гариг 82 дагуул буюу сартай. Хамгийн том дагуул нь Титан, Реа нар юм. Титан бол нарны аймгийн өвөрмөц уур амьсгалтай цорын ганц сар юм. Титан нь Буд гарагаас том.
🪐Мөн нэг сонирхолтой зүйл нь 2017онд Хаббл сансрын дурангаар шинээр гаргасан зургуудад цагирган гаригийн хойд туйлын дээгүүр хүчтэй гэрэл харагдаж байгааг тогтоожээ. Энэ нь Дэлхийн туйлын туяатай тун төстэй байсан бөгөөд ихэнхдээ устөрөгчөөс бүрддэг агаар мандал бүхий Санчир гариг дээр юмс өөр байдаг ажээ. Устөрөгчийн молекулууд нарны салхины хэсгүүдтэй харилцан үйлчлэлцэх үед хэт ягаан туяа үүсгэдэг бөгөөд дэлхийн агаар мандал ихэнх хэт ягаан туяаг хааж байдаг тул үүнийг нүдээр эсвэл газрын телескопоор харах боломжгүй байдаг. Гэхдээ Хаббл хэт ягаан туяаг "харж" чаддаг бөгөөд эрдэмтдийн 2017 оны ажиглалт нарны салхи хэдий чинээ хүчтэй байх тусам туйлын туяа илүү хүчтэй болохыг харуулж байна. Мөн Санчир гаригийн туйлууд дээр үүр цайх, шөнө дундын үед хамгийн тод харагддаг.

БУД ГАРИГ🌌Буд бол Нарны аймаг дахь наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт (хамгийн халуун нь Сугар гара...
05/01/2024

БУД ГАРИГ🌌

Буд бол Нарны аймаг дахь наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт (хамгийн халуун нь Сугар гараг) орох гараг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг.

Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн.Уг гараг нь нарны систем дотроо хамгийн жижиг нь юм. Наранд хамгийн ойрхон учир нарыг маш хурдан тойрдог. Түүн дээрх нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргах хүртлэх хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг.

Мөн нягтаараа дэлхийн дараа орно. Гарагийн бүтцэд нягт ихтэй төмөр ихээр агуулагддаг. Гэвч соронзон орон нь сул байдаг.

Буд гарагт очсон хоёр л сансрын хөлөг байх ба үүний эхнийх болох Маринер 10 нь 1974-с 1975 он хүртэл гадаргын 45%-г судласан бол 2008 оны 1 сарын 14-нд очсон MESSENGER хөлөг нь дахин 30%-г судлажээ.

Буд гарагийг олж харахад хэцүү байдаг нь түүний хэмжээтэй холбоогүй харин түүний Наранд ойрхон байдгаас болдог. Иймд түүнийг нар жаргаснаас хойш болон нар мандахаас өмнөх богино хугацаанд ажиглах боломжтой.

Гаригийн англи нэр болох Mercury Ромын тэнгэрүүдийн хооронд мэдээ зөөдөг байсан далавчтай элч Меркуригийн нэрнээс гаралтай. Меркури тэнгэр нь Эртний Грекийн Херместэй дүйцэх бөгөөд ийнхүү Буд гарагийн тэмдэг нь Хермесийн кадуцей буюу саваа болно.

Буд хэмээх нэр нь самгарди гаралтай, эртний Энэтхэгийн домогт гардаг тэнгэрийн нэр. Төвд нэр нь Лхагва, монголоор Үлэмж гэсэн утгатай.

Хятад, Солонгос, Япон болон Вьетнамын домгуудад Буд гаригийг усан од гэж нэрлэдэг.

Address

Ulaanbaatar
<<NOT-APPLICABLE>>

Telephone

+97699998889

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Flower tour LLC Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category

Монгол эх орноороо тойрон аялцгаая

Монгол эх орноороо тойрон аялцгаая

Nearby travel agencies


Other Travel Agencies in Ulaanbaatar

Show All