Nomadic Mongol Travel club
- Home
- Mongolia
- Ulaanbaatar
- Nomadic Mongol Travel club
Хүн байгал шүтэлцэн оршихын мөн чанарыг танисан түүнт?
(2)
Address
Ulaanbaatar
Telephone
Website
Alerts
Be the first to know and let us send you an email when Nomadic Mongol Travel club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Shortcuts
Category
Бидний уламжлалт ахуй
Жилийн дөрвөн улиралдаа зохицон таван хошуу малаа маллан түүнийхээ үр шимээр илүү ч үгүй дутуу ч үгүй дотоод болоод гадаад бие эн тэнцүү хөгжин дэвжих боломжийг аяндаа өөрөө олгох Монголын уламжлалт ахуй бол амьдралын сонгодог хэлбэр мөн гэлтэй.
Онгон дагшин байгалиа өдөр бүр хараад хүн өөрийнхөө дотоод байгалийг сэрээх байгалийн тэр анирыг мэдрэх, өөрийгөө хором ч болтугай чагнах өөрийгөө таних тэр боломжийг Монгол ахуй олгодог агуа их өв эрдэнэ билээ.
Монгол үндэстний гол онцлог, Монгол хүн гэх тэр чанарын дархлаа болох нүүдэлчин ахуйн гадаад хэлбэр болон дотоод мөн чанарыг хамтад нь монголчууддаа болон дэлхийд сурталчилан таниулах, анхны хэлбэрээр агуулгаар нь өвлүүлэн үлдээх нь бидний зорилго.
Та бүхэн манай аялалаас нүүдэлчин ахуйн гадаад байдлаас илүү дотоод мөн чанарыг өөрийн зүрх сэтгэлдээ толидон мэдэрч хэзээ ч мартагдахгүй тэр анирыг чимээлэх ганц ч болтугай хоромыг өөртөө үлдээгээд буцах болноо.