12/06/2024
ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 10.1 -д Жуулчны хөтөч-тайлбарлагч нь Аялал жуулчлалын мэргэжилтэй, эсхүл хөтөч-тайлбарлагчийн сургалтад хамрагдаж, энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлж үнэмлэх авч жуулчны хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлнэ гэж заасан.
Үүний дагуу Жуулчны хөтөч тайлбарлагчаар ажиллах хувь хүн энэ хуулийн 26.1-т заасан Нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ) - нд бүртгүүлнэ. Ингэхдээ АЖМХ-ны гишүүн болох эсэх нь сайн дурын үндсэн дээр байна.
ХӨТӨЧ ТА ДООРХ 3 СОНГОЛТООС СОНГОЛТОО ХИЙЖ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
✅Сонголт 1: АМЖХ-нд бүртгүүлэх, бүртгэлийн хураамж 20.000 төгрөг
✅ Сонголт 2: АМЖХ-нд бүртгүүлэх, мэргэжлийн үнэмлэх авах шалгалтад орох 150.000 төгрөг, бүртгэлийн хураамж уг дүнд багтсан
✅ Сонголт 3: АМЖХ-нд бүртгүүлэх, албан ёсны гишүүн болох, мэргэжлийн үнэмлэх авах шалгалтад орох, мэргэжлийн зэрэглэлтэй болох, бүх гишүүдийн хуралд оролцож өөрийн дуу хоолойгоо хүргэх эрхтэй ба гэнэтийн ослын даатгалд болон тодорхой сургалтад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй хамрагдана. АЖМХ -ны гишүүн болох бол 600.000 төгрөг.
БҮРТГҮҮЛЭХ ЛИНК
www.mto.gomongolia.mn
/Жич: Тус сайтаар орж өөрийн мэйл хаягаа оруулан өөрөө санаж байх кодыг зохион хийж нэвтэрнэ. Нэвтэрсний дараа СОНГОНО УУ гэсэн цэсээр орж ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ гэсэн цэст дарснаар бүртгэлийн мэдээлэл гарч ирнэ. Бүртгэлийг АДМИН /MTO/ бүрэн бөглөсөн эсэхийг шалгаж эргэн мэдээллийг бүртгүүлсэн мэйл хаяг эсвэл утсаар тань мэдээлэл хүргэн ажиллана./
Энэ жилийн ажил үйлс, аялалд нь амжилт хүсье. 😉
Mongolian Professional Tour Guides Association