10/10/2022
ЗӨВЛӨМЖ
Ногоон картанд хэн бүртгүүлэх боломжтой вэ?
Ногоон картанд 18 нас хүрсэн, 12 жилийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл 2-оос дээш жилийн хугацаанд нарийн мэргэжлийн боловсрол эзэмшээд түүгээрээ 2-оос дээш жил ажилласан хэн ч бүртгүүлэх боломжтой. Монголын хувьд 10 жилийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн ч 2-оос дээш жил их сургууль, коллежид сурсан бол 12 жилийн болзлыг хангаж байна гэж үздэг.