Адал явдалт усан аялал - Mongolia river adventures

Адал явдалт усан аялал - Mongolia river adventures Адал явдалт усан аялал
(34)

Өнөөгийн байдлаар манай улсад “Гол мөрнөөр аялахад дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны заавар”-ын тухай батлагдсан, нийтээр дагаж мөрдөх зүйл алга байна. Гэвч олон жилийн аяллын туршлагаас үүдэн гарсан доорхи зүйлүүд практикт суурилсан хамгийн тохиромжтой заавар юм.

Ус бол барьцгүй зүйл учир хэзээ ямагт аюул осол дагалдаж явдгийг санаж урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Бүх аюул ослын дийлэнхи хувь нь

анхаарал болгоомж алдсан, хэнэггүй, хариуцлагагүй зангаас үүдэлтэй байдгийг байнга санаж яавахад илүүдэхгүй.

Харин энэ бүхний эсрэг талд адал явдал, сэтгэл ханамж байдаг.

“Сорилт” багийн гишүүдийн дагаж мөрддөг, үйл ажиллагаандаа хэрэглэдэг байсан зааварчилгааг Борисоо.Г-ийн боловсруулсанаар сийрүүлбэл:
1. Аялал эхлэхээс дуусах хүртэл сайн зохион байгуулалт, сахилга бат
2. Бэлтэл: Үүнд: аяллын зам, хугацаа, саад, хоол хүнс гэх мэт багийн, аврах олс, цээживч, дуулга, сэлүүр, гэх мэт техник хэрэгсэл, аялагчийн хувийн бэлтгэл зэрэг бүх зүйлийг нарийн төлөвлөх
3. Ачааг хавах хэрэгсэлд сайтар бөхөлөх
4. Аялах хэрэгсэл хоородын зай 20–200м байх нь төөрөх, хэт ойртох зэргээс сэргийлнэ.
5. Усан аяллын үед дохио хэрэглэн харилцах
6. Байнга анхаарал сэрэмжтэй явах
7. Голын боргио, жижиг сааданд тандалт хийх, тактик боловсруулах, тус саадыг давахад хөвөх хэрэгсэл бэлэн эсэхийг шалгах, шаардлагатай үед саадаас татгалзах


Хувь хүнд өгөх санамж
1. Аврах цээживчийг зохих журмын дагуу өмсөх
2. Толгой хамгаалах дуулгатай явах
3. Согтууруулах зүйлсийг хэрэглэсэн үед усанд орох, сэлэх, аялахаас татгалзах
4. Хөвөх хэрэгсэлтэй өөрийгөө хурдан мултрахаар бэхлэх
5. Сэлүүрийг ямарч үед гартаа барьж явах
6. Аяллын үед ганц хүн дэг журам зөрчсөнөөс аюул авчирдгыг санаж ахлагчийн зааврыг ягштал биелүүлэх
7. Голын дундах мод, чулуу, алив зүйлээс татаж, зүүгдэхгүй байх


Бусад зөвлөмж
1. Голын урсгалыг байнга ажиглаж явах
2. Байгаль хамгаалах, эко аялагч байх
3. Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аяллаа зогсоох
4. Аялал эхлэхэд дээрхи зааварчилгааг танилцуулж гарын үсгээр баталгаажуулах

Эдгээр нь батлагдсан журам заавар биш боловч туршлагад суурилсан, байнга ашиглагддаг зааварчилгаа юм.

08/08/2024
01/08/2024
23/03/2024

Үзэх ёстой л газруудын нэг

Монголын адал явдалт усан аяллын баг баруун Алтайн уулсаар 2015 онд ийн аялаж байв. Сайхан дурсамж сэдрээсэнд баярлалаа ...
26/01/2024

Монголын адал явдалт усан аяллын баг баруун Алтайн уулсаар 2015 онд ийн аялаж байв. Сайхан дурсамж сэдрээсэнд баярлалаа Нурка

24/09/2023

8 хоног үлдлээ.
Монгол улсынхаа үзэсгэлэнт байгаль, ахуй болон зэрлэг амьтдыг гэрэл зурагт буулгадаг бүх гэрэл зурагчид болон сонирхогч нарын анхааралд.
Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдааны бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа дуусахад 8 хоног үлдлээ. Тус уралдаан нь гэрэл зураг сонирхдог хүн бүрт нээлттэй. Та бүхэн зургаа бэлдээд идэвхтэй оролцоорой.
2023 оны 10 сарын 01-ны өдрөөс өмнө дараах 4 төрлөөр бүтээлүүдээ www.photoawards.mn хаягаар илгээнэ үү.
⛰ Үзэсгэлэнт байгаль
🐗 Зэрлэг амьтан
🇲🇳 Монгол ахуй
🚁Агаарын зураг
Та бүхэн идэвхтэй оролцоорой. Нийт шагналын сан 50,000,000 төгрөг
Гэрэл зургийг: Т. Буян-Эрдэнэ
T BuYa's Landscape PhoTos

Тэсийн голын эх
27/07/2023

Тэсийн голын эх

13/05/2023

Монголын нэгэн сайхан хавцал энэ жилээс хойш байгалийн тогтоцоо алдаж байна. Хөгжил хоёр нүүртэй. Нэг талд хүмүүсийн тав тух, эрчим хүчний хангамжийг нэмэх ч нөгөө талдаа байгаль сүйтгэж байдаг.

19/06/2022

Эр зориг, ур чадвар биш!!!
Аз сорилт, амиа хорлолт шүү!!! залуусаа. Гал, уснаас үргэлж болгоомжилж яваарай

Address

Office: Door #501, Macro Center Bldg 7/1, Erkhuu Street, Sukhbaatar District Ulaanbaatar 14190 Mongolia Postal Address: P. O. B/166, Ulaanbaatar-15160
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+976-11-354662

Alerts

Be the first to know and let us send you an email when Адал явдалт усан аялал - Mongolia river adventures posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Адал явдалт усан аялал - Mongolia river adventures:

Videos

Share

Category


Other Tour Agencies in Ulaanbaatar

Show All