АНУ, Европын орнуудын визний зөвлөх үйлчилгээ, баталгаат орчуулга

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • АНУ, Европын орнуудын визний зөвлөх үйлчилгээ, баталгаат орчуулга

АНУ, Европын орнуудын визний зөвлөх үйлчилгээ, баталгаат орчуулга АНУ, Европын орнуудын визний зөвлөх үйлчилгээ, баталгаат орчуулга, зуучлал, үйлчилгээ Бүх төрлийн визийн зөвлөгөө, зуучлал, үйлчилгээ

НОГООН КАРТНЫ БҮРТГЭЛ ЯВАГДСААР БАЙНА АНУ-ын байнгын оршин суух эрх буюу “Ногоон карт”-ын сугалаанд оролцох боломжийг са...
14/10/2021

НОГООН КАРТНЫ БҮРТГЭЛ ЯВАГДСААР БАЙНА
АНУ-ын байнгын оршин суух эрх буюу “Ногоон карт”-ын сугалаанд оролцох боломжийг санал болгож байна. Энэ жилийн Америкийн Ногоон Карт хөтөлбөр нь 55,000 азтан тодруулна.
АНУ-д байнга оршин суух эрх буюу бидний нэрлэж заншсанаар “Ногоон Карт”-ын Сугалаа хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд уг хөтөлбөр нь АНУ-руу цагаач бага илгээдэг улсын иргэдэд АНУ-д хууль ёсоор байнга оршин суух, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог байна.
Америкийн нэгдсэн улсын засгийн газраас жил бүр явуулдаг энэхүү хөтөлбөрт Монгол улсаас 2018 онд 196 оролцогч, 2019 онд 265 оролцогч, 2020 oнд 393 оролцогч тус тус азтан болж чадсан бөгөөд жил бүр ногоон картын сугалаанд азтан болж байгаа Монгол иргэдийн тоо улам бүр өссөөр байна. Монгол улсаас ногоон картын сугалаанд шалгарч буй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч нөгөө талаас ногоон картын сугалаанд хамрагдах хүсэлт гаргах хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа ба хүмүүс бодит мэдээллээс холдох болсон, иргэдийн дунд худал цуу мэдээлэл ихээр тархаж буй, ногоон картны сугалаанд үл итгэх, сугалаанд оролцсоноор АНУ-ын бусад визэнд өргөдөл гаргах боломжгүй болдог гэсэн худал цуу мэдээнээс үүдэж хүмүүсийн оролцоо багасч байгаатай холбоотой.
Нөгөөтэйгүүр дээрх жилүүдэд ногоон карт хожиж буй хүмүүсийн тэн хагас нь буюу зөвхөн 50 орчим хувь нь ногоон карт гардаж, АНУ-д ирж байгаа нь хүмүүс өөрсдөө болон зуучилж буй байгууллага, хувь хүмүүс бүртгэлийн маягт болон цээж зургийг шаардлагын дагуу оруулдаггүй, сугалаа хожсон эсэхийг бүртгүүлсэн хүмүүст эргэж мэдээлдэггүйгээс хүмүүс хожсоноо мэдэхгүй өнгөрөөх, хожсоноо мэдсэн ч дараа дараагийн бичиг баримтын ажлыг буруу, дутуу хийж явуулснаар ногоон картаа авах боломжийг алдаж байгаатай шууд холбоотой юм.
Энэ жилийн хувьд ногоон картын сугалаа буюу DV-2023-ы бүртгэл 2021 оны 10-р сарын 6-ны өдрөөс эхлэн 2021 оны 11-р сарын 09-ны өдөр явагдаж тохирлын хариу 2022 оны 5-р сард гарна.
Ногоон карт нь дараах хэдэн төрөл байна. Үүнд:
1. Immediate Relative and Family Sponsored- Гэр бүлийн ногоон карт. Үүнд:
 АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон буюу АНУ-ын иргэнтэй сүй тавьсан
 АНУ-ын байнгын оршин суугчтай гэр бүл болсон, сүй тавьсан
 АНУ-ын иргэн хүүхэд үрчилж авсан
 Байнгын оршин суугчтай гэрлэсэн буюу сүй тавьсан
 Байнгын оршин суугчийн 21-ээс доош насны гэрлээгүй хүүхэд гэх мэт шалтгаануудаар ногоон карт олгож болдог байна.

2. Employment-Based- буюу Ажил эрхлэлттэй холбогдох Ногоон карт
 Ажил олгогчийн батлан даалтаар
 Хөрөнгө оруулалтаар баталгаажсан ногоон карт олгодог.

3. Special Immigrants – буюу онцгой/ тусгай нөхцлөөр цагаачлагчдад олгох ногоон карт
 Ажил эрхлэлт: Ирак болон Афганистан хэлний хэлмэрч/орчуулагч
 Ажил эрхлэлт: АНУ-ын Засгийн газарт ажиллах Ирак иргэдэд
 Ажил эрхлэлт: АНУ-ын Засгийн газарт ажиллах Афганистан иргэдэд
 Ажил эрхлэлт: Шашны чиглэлээр ажиллаж буй иргэдэд олгох ногоон карт байдаг юм.

4. Asylum – Улс төр (шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, дайн самууны шалтгаанаар дүрвэгч)
 Өөрийн төрөлх улс оронд амьдрах нь амь нас эрүүл мэндэд аюултай гэж үзсэн иргэдийг АНУ-н Засгийн Газар хамгаалалтад авч түр оршин суух эрх олгож буй хэрэг ба ийм эрхтэй 2 жил оршин суусны дараа АНУ-н ногоон карт авах эрх үүсдэг байна.

5. Diversity Visa Program – Ногоон Картны сугалаа
 Энэ төрлийн ногоон картыг АНУ-д төлөөлөл харьцангуй бага улс орнуудын дунд сугалаа явуулж олгодог виз ба бусад төрлийн ногоон картуудаас ялгарах онцлог нь ямар нэгэн АНУ-ын иргэн хүний батлан даалт, өргөдөл шаарддаггүйгээрээ давуу талтай юм. Мөн энэ визний төрлийг Diversity Visa буюу DV Visa гэж товчилж нэрийдэх нь ч бий.
 Эдгээрээс эргэж харвал дээр дурьдсан олон төрлийн визийн төрлүүдээс сүүлийн буюу “Diversity Visa Program” нь бидэнтэй хамаарах сэдэв юм. Энэ төрлөөр олгож буй ногоон карт нь ямар нэгэн батлан даалт, барьцаа шаардаггүй ба оролцогч хүн зөвхөн дараах энгийн 3 шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сугалаа хожсоны дараа цагаачлалын виз авах баталгаа 100 байдаг тул жил бүр дэлхийн сая сая хүн энэ сугалаанд оролцож, улмаар жилд 50 000 хүн (гэр бүл) энэ картыг гардаж авдаг ажээ. Үүнд: Сугалаанд оролцох эрх бүхий орны иргэн байх Бүрэн дундаас дээш боловсролтой байх, эсвэл мэргэжлээрээ сүүлийн 5 жилийн 2 жилд нь тасралтгүй ажилласан байх ёстой ба тухайн ажил мэргэжлийг наад зах нь 2 жилийн албан сургалтаар олж эзэмшсэн байх Гэмт хэрэг зөрчилд орж байгаагүй зэрэг болно.
Ногоон картны сугалааны эрх зүйн үндэслэл
 Нэгдүгээрт Ногоон картны сугалааны бүртгэл, шалгаруулалт, виз олголт нь АНУ-ын Гадаад Хэргийн Яам (U.S. Department of State)-ны шууд удирдлага хяналт дор явагдаж байдаг. Анх 1990 онд батлагдсан Immigration Act (Pub. L. 101-649) хуулийн 131-р зүйл, “Immigration and Nationality Act “(INA) хуулийн 203(c) -ийн нэмэлт өөрчлөлтүүдээр “Diversity Visa” (DV) буюу Ногоон Картны сугалаа явуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар 1995 оноос эхлүүлсэн ба хуулийн гол зорилго нь АНУ-д шинэ төрлийн цагаачлалын бүлэг давхарга бий болгох явдал байсан гэдэг.
 Энэхүү сугалаа анхны жилүүдэд жил бүр 55 000 хүнд сугалаагаар ногоон карт олгодог байсан ба 1997 онд батлагдсан “Nicaraguan Adjustment and Central American Relief Act” буюу “NACARA” хэмээх хуулиар 5 000 ногоон картыг Никарагуа, Куба, Салвадорь, Гуатемаль болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дүрвэгчдэд, тэдний гэр бүлд зориулж олгох шийдвэр гарснаар сугалаагаар олгох ногоон картны тоо 50 000 болж буурсан байдаг.
 Одоо жил бүр оролцогч орнуудын дунд үнэлгээ хийж АНУ-д ирж буй цагаачдын тоо жилд 50 000-аас дээш гарч буй орнуудыг сугалаанд оролцох жагсаалтаас хасдаг байна. Монгол улсын хувьд тус сугалааны талаарх мэдээлэл 2000 оноос нийтэд танигдаж эхэлсэн гэж болох ба жилд ногоон картад бүртгүүлж, хожиж буй хүмүүсийн тоо байнга өссөөр ирсэн байна.

АНУ-ын байнгын оршин суух эрх буюу “Ногоон карт” эзэмшигч нь дараах эрхүүдийг эдлэнэ. Үүнд:
 АНУ -ын иргэнтэй адил эрхүүдийг эдэлнэ.
 АНУ-ын иргэдийн адил 170 гаруй оронд визгүй зорчих эрх үүснэ.
 АНУ-д албан ёсоор оршин сууж албан ёсны иргэн болох зөвшөөрөл олгогдоно.
 АНУ-ын нутаг дэвсгэрт байрлах ямар ч байгууллагад ажиллах боломжтой.
 Өөрийн бизнесээ эхлүүлж өөрийн гэсэн компанитай болох боломжтой.
 АНУ-с албан ёсны зөвшөөрлөөр орж гарах боломжтой.
 Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах.
 Боловсролдоо засгийн газраас санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
 21 хүртэлх насны гэрлээгүй хүүхдээ урилгаар авчрах боломжтой.
 Хөрөнгө худалдаж авах, банкнаас зээл авах эрх нээлттэй.
 Ногоон карт авснаас 5 жилийн дараа хүсвэл Америкийн иргэн болох боломжтой
 Ногоон картны сугалаанд оролцогчдод хожих магадлалаа ихэсгэх хэд хэдэн боломж байдаг.
Сугалаанд хэрхэн хожих магадлалаа нэмэгдүүлэх вэ?
 Нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр тус тусдаа сугалаанд орж гэр бүлийн бусад гишүүдийг/ зөвхөн хүүхдүүдээ/ оруулан бүртгүүлснээр танай гэр бүлийн сугалаанд хожих магадлал 2 дахин нэмэгдэнэ.
 Хэрэв та 21 нас хүрээгүй, гэрлээгүй байгаа бол сугалаанд өөрийн нэр дээр бие дааж нэг өргөдөл, мөн эцэг эхийнхээ тус бүрийн нэр дээр өөрийн нэрийг оруулан нийт 3 өргөдөл гаргаснаар сугалаанд хожих магадлалаа 3 дахин ихэсгэж болно.
 Мөн улс орнуудын азтаны тоо харилцан адилгүй байгаа нь оролцогч орны иргэд анкетаа зөв зүйтэй бөглөх зургаа стандартын дагуу авч явуулах шалгууруудыг хэрхэн хангаж байгаагаас шалтгаалж байгаа юм.
 Өнгөрсөн онд нийт сугалаанд оролцогчдын 36% анкетаа үнэ зөв бөглөөгүй болон стандартын дагуу зургаа явуулаагүйгээс сугалаанд оролцох боломжгүй болсон байна.
 Үйлчлүүлэгч нартаа хандаж зөвлөхөд ногоон картны сугалаанд бүртгүүлэхдээ улирлын чанартай байгууллага, page хуудас биш бүтэн жилийн турш томтол үйл ажиллагаа явуулдаг буух эзэнтэй буцах хаягтай аялал жуулчлалын байгууллагад хандах нь чухал юм. Учир нь ногоон картны сугалаанд бүртгэдэг ихэнх байгууллагууд сугалааны хариу гарах үед буруу дараа жилийн 5 сард үйл ажиллагаа явуулдаггүйг тул ногоон картанд оролцсон иргэд хожсон үгүйгээ мэдэхгүй өнгөрөх тохиолдол ихэссээр байна.
ХЭРХЭН СУГАЛААНД ХАМРАГДАХ ВЭ?
Ногоон картын сугалаанд 22-оос дээш насны бүх хүн оролцох эрхтэй.

Та онлайн-р бүртгүүлэх бүрэн боломжтой. Та Message илгээх цэсрүү нэвтрэн Chat Bot-оос өөрийн сонгосон анкетыг бөглөж, байгууллагын дансанд бүртгэлийн хураамж төлсөн баримтаа хавсаргаснаар таны бүртгэл амжилттай болно. Танд бүртгэл баталгаажсан майл илгээх болно.

1. DV - Анкет /Ганц бие/
2. DV - Анкет /Гэр бүл/
3. DV - Анкет /Ганц бие хүүхэдтэй/

Address

Ulaanbaatar
17034

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97676045599

Alerts

Be the first to know and let us send you an email when АНУ, Европын орнуудын визний зөвлөх үйлчилгээ, баталгаат орчуулга posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to АНУ, Европын орнуудын визний зөвлөх үйлчилгээ, баталгаат орчуулга:

Share

Category


Other Tour Agencies in Ulaanbaatar

Show All