19/03/2024
АЯЛАХАД ...
Аялахад хамгийн бэст нь Япон
Хамгийн хямд олон улсын сайн боловсрол үнэгүй авах газар Герман
Хамгийн бохир, бид ямар азтайг мэдрүүлсэн улс Бангладеш
Хамгийн заваан, халуун, ядуу алхам тутамдаа чамайг шулах гэж чичрэх чамайг мөнгө л гэж харах хүмүүсийг харья гэвэл Энэтхэг
Хамгийн хямд, өндөр сайхан байгаль ууланд авирах дуртай бол Непал
Хамгийн өртөг өндөртэй Англи
Дайраад өнгөрхөд хөөрхөн хоёр хоноход гэмгүй нь Серби
Хамгийн төсөөллөөс өөр сонин таагүй мэдрэмж авъя гэвэл Франц
Үлгэрийн мэт эртний ертөнцөд орсон мэт мэдрэмж авъя гэвэл Кабоджи
Аялж үзэх харах юмгүй ч хамаагүй мөрийтэй тоглоомд л дуртай бол Макао
Наймаа бизнес хийе эхлүүлье гэвэл Гуанжү
Хамгийн үнэтэй буудалтай Хонгконг Макао
Монгол л биш бол онцгүй байсан ч хамаагүй гэж бодвол Турк
Виз цаг мөнгө бага үрж, хэцүү бэрхийг үзсэн ч хамаагүй европ соёлыг дунд нь орж үзье. Гадаад гэдэг зүйлд хурдан очъё Монголоос л зайлж байвал хар шар хамаагүй олуулаа нэг гэрт чихэлдэж амьдарч чадна гэвэл Ирланд
Хамгийн дотор давчдуулам гудамд тайван суучхаж болохгүй газартайн Вьетнам
Хамгийн романтик Мальдив
Хүн алттай баян ч гэлээ халуун бас усгүй бол хэн ч биш гэдгийг ойлгуулсан Дубай
Хамгийн тайван цэмцгэр нь Шотланд
Олон улсын бизнесийг тогоон дотор орж харья улс орноо яаж хөгжүүлдгийг мэдэрье гэвэл Сингапур
Аялал жуулчлалаас яаж мөнгө олдгийг харья гэвэл Тайланд
Хамгийн тайван уйтгартай нь Швед
Хамгийн бэст дажгүй бүх юм тэнцүүхэн амьдарлаа хэнийг ч царай алдахгүй өөрөө хичээж босгоё мөнгө хураая гэвэл Солонгос
Хөөрхөн мөнгөтэй нэг хөлөө олчихсон байхад бүхнийг хийх боломжтой нь Монгол байлаа.
Найзууд энэ жил аялсан газруудаас хамгийн таалагдсан нь ямар улс вэ гэж маш их асуусан учраас ерөнхийд нь өөрт мэдрэгдсэн зүйлсээ базаад биччихлээ.
Хүн хүний хүлээн авах мэдрэмж өөр .. Зүгээр аялаад өнгөрөх биш амьдарч ажиллахад цалин зардал гээд тухайн нутагт ажиллаж амьдарч сурдаг найзуудтайгаа уулзаж судалсан өөрийн бодол юм.
Эх сурвалж - 봉수