Манбу ХХК / Manbu LLC

Манбу ХХК / Manbu LLC 2005 онд үүсэн байгуулагдсан. Улс хоорондын тээвэр зууч ?

Манбу ХХК нь 2005 онд үүсэн байгуулагдсан. Улс хоорондын тээвэр зууч болон гаалийн зуучлалын үйл ажиллагааэрхлэн10 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Бид тээврийн болон гаалийн зуучлалын салбарт олон жил ажилласан мэргэшсэн хамт олон бөгөөд хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг зохион байгуулан, гаалийн байгууллагаас хийх гаалийн бүрдүүлэлтэд аж ахуй нэгжи

йг оролцуулалгүй хууль тогтоомжийн дагуу төлөөлөн ажилласаар ирсэн билээ.



БИДНИЙ ДАВУУ ТАЛ:
• Тээвэр болон гаалийн зуучийн цогц үйлчилгээ
• Тээвэрлэлт, гаалийн асуудлаар зөвлөх үйлчилгээ
• Харилцагч байгууллага, хувь хүний эрх ашгийг дээдэлнэ.
• Үнийн уян хатан нөхцлийг санал болгоно.
• Дадлага, туршлагатай хамт олон мэргэшлийн түвшинд үйлчилнэ.

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:

1. УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛ

Импорт, экспортын чингэлэг тээвэрлэлт

Агаарын тээвэр

Транзит тээвэр

Төслийн ачааны тээвэрлэлт

Холимог тээвэр

Түүвэр ачаа

Орон нутагт ачаа тээвэрлэх зэрэг болно.

2. ГААЛИЙН ЗУУЧЛАЛ
Гаалийн хууль тогтоомж, гаалийн хяналт бүрдүүлэлтийн асуудлаар зөвлөгөө өгөх
Экспорт, импортын бичиг баримт бүрдүүлэх
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гэрээний үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх
Гаалийн бүрдүүлэлтэд бараа эзэмшигчийг төлөөлөн оролцох
Үйлчлүүлэгчдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалан гаалийн байгууллагатай харилцах
Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу үзүүлэх бусад үйлчилгээ болно
Манай компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш одоог хүртэл хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ ойртож үйлчлэх зорилгоор

Улаанбаатар хотод төв оффис

Улаанбаатар хотын гаалийн газрын байр

Чингис хаан олон улсын нисэх буудлын карго терминал

Монгол улсын хилийн боомт, өртөөдөд төлөөлөгч

мэргэжилтэнгүүдтэй ажиллаж байна.

Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно. Бидний цаашдын хамтын ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжилэнэ гэдэгт итгэлтэй байна.

Ачаа барааг Монголруу авчирах газрын нэр , хаягаа бидэнд өгсөн тохиолдолд тээрийн болон бусад үнийг түргэн шуурхай та бүхэнд санал болгох болно.
Манай компанийг сонгож тээвэрлүүлсэн тохиолдолд бид тухайн ачааны гаалийн бүрдүүлэлтийг үнэ төлбөргүй хийж өгөхийг дуулгахад таатай байна.

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+976 7011 0818

Website

www.manbu.mn

Alerts

Be the first to know and let us send you an email when Манбу ХХК / Manbu LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category

Nearby travel agencies


Other Tour Agencies in Ulaanbaatar

Show All