05/09/2024
Хугацаагүй байнгын оршин суугч (Eijusha)-ийн гэр бүлийн оршин суух зөвшөөрлийн тухай.
Япон улсад хугацаагүй байнгын оршин суух оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын харьяалалтай иргэний нөхөр/ эхнэр, хүүхэд зэрэг гэр бүлийн гишүүд “ Гэр бүл”-ийн ОСЗ-ийг мэдүүлэх боломжтой.
Дээрх оршин суух зөвшөөрлийн талаар бодит жишээнд тулгуурлан мэдээллийг хүргэе. /Хувь хүн болон албан байгууллагатай холбоотой мэдээллийг нууцалсан болно/
Иргэн Б нь Япон хүнтэй гэр бүл болж “Гэр бүлийн” ОСЗ-өөр Япон улсад амьдрах болсон байна. Ойролцоогоор 5 жил амьдарсны дараа “Хугацаагүй байнгын оршин суугч”-ийн ОСЗ-ийг авчээ.
Гэвч тодорхой шалтгааны улмаас гэр бүлийн харилцаа сайнгүй болж улмаар гэр бүлээ цуцлуулахад хүрчээ. Иргэн Б нь гэр бүлээ цуцлуулсны дараа Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж буй нутаг нэгт залуутай танилцан хайр сэтгэлийн холбоотой болжээ. Удаж төдөлгүй иргэн Б нь жирэмсэн болсон ба Япон улс дахь элчин сайдын яаманд албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ.
Б-ийн нөхрийн гэрээт хугацаа дуусах дөхсөн ба “Ур чадварын дадлагажигч” ОСЗ-өөс “Гэр бүлийн” ОСЗ-ийг мэдүүлэх боломж байгаа эсэх аар манай байгууллагад хандсан билээ. “Ур чадварын дадлагажигч”-ийн ОСЗ нь гэрээний хугацаагаар дуусгавар болдог бөгөөд өөр төрлийн ОСЗ –рүү шилжих боломжгүй байдаг боловч эхнэр нь жирэмсэн, асаргаа шаардлагатай гэсэн шалтгаанаар ОСЗ-өө солиулах хүсэлтэй байгаагаа уламжлан хүсэлт гаргасан байна.
Иргэн Б-ийн шалтгааныг хүндэтгэн үзэж нөхөрт нь гэр бүлийн ОСЗ –г олгосон байна.
Энэхүү ОСЗ-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манай д хандаарай.
КИС Монгол” төлөөлөгчийн газар
Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо Стадион Оргил Махатма Гандигийн гудамж Галакси Тауэр 5 давхар 5004
Утас: 7000-6328, 9594-6328,94956328