22/05/2023
"ХУСТАЙН НУРУУ БЦГ"-ын ТАНИН МЭДЭХ АЯЛАЛ
📌Аяллын мэдээлэл:
Хустайн байгалийн цогцолбор газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутагт 50,8 мянган га газрыг хамардаг. Тус газрын менежментийг “Хустайн цогцолборт газар” ТББ, ЗГ-ын тогтоолын дагуу БОАЖЯ-тай гэрээ байгуулан улсын төсвийн дэмжлэггүйгээр хариуцан ажилддагаараа онцлогтой.
Тус газрыг байгальд устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Тахийн тоо толгой өдгөө 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна.
Та бүхэн Хустайн БЦГ-т зочлон нэн ховордсон ан амьтадтай танилцаж, тэдгээрийг хамгаалах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулаарай.
📌Зорих газар: “Хустайн нуруу” байгалийн цогцолборт газар
🛣️Аяллын урт: 200 км /2 тал/
⏰Аялал үргэлжлэх хугацаа: Нэг өдөр /08:00-17:00/
📌Хустайн нуруунд үзэх зүйлс:
• Тахь адуу
• Халиун буга
• Цагаан зээр
• Бор гөрөөс
• Зэрлэг гахай
• Аргаль хонь
• Янгир ямаа
• Хар сүүлтий зээр
• Талын тарвага
• Олон зүйл жигүүртэн шувууд
📌Аяллын үнэд багтсан зүйлс:
• Үзвэр үйлчилгээ
• Ирэх, очих автобусны үнэ
• Авто замын хураамж
• Аяллын хөтөч, зохион байгуулалт
• Хустайн БЦГ-т нэвтрэх хураамж
📌Аяллын үнэд багтаагүй зүйлс:
• Замын хүнс
• Өдрийн хоол
• Уух зүйлс
💰Аяллын нийт үнэ: 65,000₮
☎️Утас: 99861942