ХөлСая АВТО АЯЛАЛ

ХөлСая АВТО АЯЛАЛ Дотоодын авто аялал
УАЗ-469

ХӨЛСАЯ АЯЛАЛ бол 2006 оноос ЯПОН жуулчдыг МОНГОЛ-доо аялуулж ирсэн 15 жилийн арвин туршлагатай, Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн, Inbound тусгай зөвшөөрөлтэй мэргэшсэн аялалын компани болох Шинэ Зууч Трэвел-ын ДОТООД ГАДААД АЯЛАЛЫН БРЭНД НЭР ЮМ.

10/10/2023

Энэ ямар машин яваад бнаа. таасан хүнийг япон хоолоор дайлая

07/07/2022
🚅Luxury Train trip started to Energy Center from UB 🆕📌ЛЮКС Вагоноор Хамарын Хийд, Энергийн төврүү цөөн хүн бүртгэнэ. 🚉Ая...
14/05/2022

🚅Luxury Train trip started to Energy Center from UB 🆕
📌ЛЮКС Вагоноор Хамарын Хийд, Энергийн төврүү цөөн хүн бүртгэнэ.
🚉Аялалын мэдээллийг чатаар болон утсаар лавлана уу.
⏰Хугацаа:
5 сарын 20-21 /2 шөнө 1 өдөр/
5 сарын 27-28 /2 шөнө 1 өдөр/
6 сарын 3-4 /2 шөнө 1 өдөр/
Баасан гариг бүрийн орой 20:20 цагт УБ хотоос Сайншанд хот руу люкс вагогоор хөдөлнө. Ням гаригийн өглөө 7 цагт Улаанбаатарт ирнэ.
✅Үнэ: Бүх зүйл ороод нэг хүний 250.000 төгрөг
Утас:📞96660558, ☎️70000558
🚌Сайн шанд хотоос 25 хүний суудалтай аялалын автобус тосож авна. Туршлагатай мэргэжлийн хөтөч газарчилж тайлбар хийнэ.
Үзэх газарууд:
📌Мөөм овоонд сүү өргөх /зөвхөн эмэгтэйчүүд/
📌Энергийн төв буюу Шамбалын оронд бие сэтгэлээ ариусгах
📌Бясалгалын агуй
📌Өвгөн суварга үзэх
⛰Ханбаянзүрх хайрхан буюу Хүслийн хар ууланд хүслээ шивнэх
📌Данзанравжаа хутагтын музейг үзэх
Оройн 19:29 цагт Уб хот руу вагондоо суугаад хөдөлнө.
💲Аялалын зардалд: Люкс вагоны 1 Купе-д 2 хүн байрлах зардал, цагаан хэрэгсэл, Шамбалын орон руу орох тасалбар, Сайншандаас Хамарын хийд, Хүслийн уул орох 25 хүний суудалтай жуулчны автобусны зардал, Өглөө өдөр оройн хоол,
Хамарын хийдийн хөтөчийн зардалууд бүгд багтсан болно.
📌Хаяг: МУИС-ын ЭЗ-ын сургуулийн ард, Гурван Эрдэнэ төв, 601 тоот

06/07/2021
06/07/2021
8 сарын АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ👣🇲🇳УАЗ-469, болон УАЗ Фургон машинаар явах 7 шөнө 8 өдрийн шинэ аялалаа санал болгож байна. ⛺️У...
13/06/2021

8 сарын АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ👣
🇲🇳УАЗ-469, болон УАЗ Фургон машинаар явах 7 шөнө 8 өдрийн шинэ аялалаа санал болгож байна.
⛺️Уул ус, 🌳хөдөө тал, хүн хүрээгүй байгалийн үзэсгэлэн гоог Өврийн сайхан Хангайд мэдрэх болно. 💲Үнэ боломжийн бөгөөд 👫найз нөхөд, албан байгууллагаараа явбал их тохиромжтой адал явдалт авто аялал юм.
✅Үзэх газрууд
📌Хөгнө Хан хайрхан, Элсэн тасархай
📌Хархорин, Эрдэнэзуу хийд
📌Төвхөн хийд
📌Үүртийн тохой, Бага хүрхэрээ
📌Улаан цутгалан, Оготны мухар
📌Хүйсийн найман нуур
📌Могойтын халуун рашаан
📌Ногоон нуур
📌Сангийн далай, Дуут манхан зэрэг байгалийн өнгө үзэмж хосолсон газруудаар 📍Өвөрхангай аймгийн 🚙УАЗ клубтэй хамтран, дотоодын аялал жуулчлалын зах зээл дээр өмнө байгаагүй 💯шинэ ЗАМ-аа нээлээ.
Бидэнд аюулгүй байдал хамгийн чухал учир халдвар хамгаалалаа баримтлан аль болох суурин газруудаар орохгүйгээр аялахаас гадна, гэнэтийн ослын болон, жуулчны эрсдэлийн даатгалд хамрагдсан болно.ХөлСая авто аялалд ТАВТАЙ МОРИЛ. Дэлгэрэнгүйг http://www.holsay.mn/
🕑8 сраын Аялалын хугацаа:
✅7 сарын 30-8 сарын 6
✅8 сарын 6-8 сарын13
✅8 сарын 13-8 сарын 20
✅8 сарын 20-8 сарын 27
☎️Холбоо барих: 9666-0558, 7000-0558
🌐http://www.holsay.mn/

🇲🇳Бид та бүхэндээ УАЗ-469-р явах 7 шөнө 8 өдрийн шинэ аялалаа санал болгож байна. ⛺️Бидний хэлдгээр 69-л явж болох газру...
11/06/2021

🇲🇳Бид та бүхэндээ УАЗ-469-р явах 7 шөнө 8 өдрийн шинэ аялалаа санал болгож байна.
⛺️Бидний хэлдгээр 69-л явж болох газрууд бөгөөд, Уул ус, 🌳хөдөө тал, хүн хүрээгүй байгалийн үзэсгэлэн гоог Өврийн сайхан Хангайд мэдрэх болно. 💲Үнэ боломжийн бөгөөд 👫найз нөхөд, албан байгууллагаараа явбал их тохиромжтой адал явдалт авто аялал юм.
✅Үзэх газрууд
📌Хөгнө Хан хайрхан, Элсэн тасархай
📌Хархорин, Эрдэнэзуу хийд
📌Төвхөн хийд
📌Үүртийн тохой, Бага хүрхэрээ
📌Улаан цутгалан, Оготны мухар
📌Хүйсийн найман нуур
📌Могойтын халуун рашаан
📌Ногоон нуур
📌Сангийн далай, Дуут манхан зэрэг байгалийн өнгө үзэмж хосолсон газруудаар 📍Өвөрхангай аймгийн 🚙УАЗ 469 клубтэй хамтран, дотоодын аялал жуулчлалын зах зээл дээр өмнө байгаагүй 💯шинэ ЗАМ-аа нээлээ.
Бидэнд аюулгүй байдал хамгийн чухал учир халдвар хамгаалалаа баримтлан аялахаас гадна, гэнэтийн ослын болон, жуулчны эрсдэлийн даатгалд хамрагдсан болно.ХөлСая авто аялалд ТАВТАЙ МОРИЛ. Дэлгэрэнгүйг http://www.holsay.mn/
🕑Аялал эхлэх хугацаа:
✅6сарын 20-27,
✅6 сарын 27-7сарын 04,
✅7сарын 4-11
✅7 сарын 10-17
☎️Холбоо барих: 9666-0558, 7000-0558
🌐http://www.holsay.mn/

Өвөрхангай, Төвхөн хийдрүү УАЗ 469. 2021.06.07
08/06/2021

Өвөрхангай, Төвхөн хийдрүү УАЗ 469. 2021.06.07

08/06/2021

Төвхөн хийд явах зам. 2021.06.07

МОНГОЛ ОРНЫ ТӨВ ХҮЙС ЦЭГМонгол орны зүүн ба баруун захаас адилхан 1219.5 км-т, хойд захын цэгээс 690 км, өмнөд захын цэг...
04/06/2021

МОНГОЛ ОРНЫ ТӨВ ХҮЙС ЦЭГ

Монгол орны зүүн ба баруун захаас адилхан 1219.5 км-т, хойд захын цэгээс 690 км, өмнөд захын цэгээс 600 км зайд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, Өвөр хөшөөтийн булгийн тархинд Монгол орны төв хүйс цэг байдаг ажээ.

Номгоны дар их ламтан Агваанчүлтэмжамц “ Өндөр гэгээн ба Баруун хүрээний түүх” зохиолдоо Монголын хүйс Ширээт цагаан нуур хэмээн бичсэн байдаг. Энэхүү цэгийг 1979 онд газарзүйч, профессор Шаравын Шагдар тэргүүтэй эрдэмтэд нарийвчилсан хэмжилт хийж, Монголын хүйсийг Өвөр хөшөөт гэж тогтоожээ. Өвөр хөшөөт нь Агваанчүлтэмжамцын бичсэн Ширээ цагаан нуураас 29 км зайд, Их Монгол, Бага Монгол уулын хооронд орших Монгол элсний Ширээ цагаан нуурын орчмын байгаль говь, хангай хосолсон тун үзэсгэлэнтэй газар. Энд 1639 онд өдгөөгийн нийслэлийн анхны Өргөө хотын шавыг тавьж байсан түүхтэй ажээ.

Garmin&Holsay
Хаа хүрэхээ мэдэхгүйгээс бус
Хаана байгаагаа мэдэхгүйгээс л төөрдөг

ЭЛСЭН ТАСАРХАЙЦ. Чимэддорж - Элсэн тасархайХөх тэнгэр хэцэлсэнЧингисийн морины уяаны модХөгнөхан, БатханХөглөрсөн их уул...
04/06/2021

ЭЛСЭН ТАСАРХАЙ

Ц. Чимэддорж - Элсэн тасархай

Хөх тэнгэр хэцэлсэн
Чингисийн морины уяаны мод
Хөгнөхан, Батхан
Хөглөрсөн их уулсын дунд
Нарлаг торлог халтар элс
Эмгэн харганатай бөхийсөн
Элсэн тасархай
Бөгтөр сэрвээ нь бөөрлөнө
Туулай хяр нь бүдэг хул зээ нь
Салхитай үймсэн газрын заадас шиг энэ элс
Тэнгэрийн заадал руу нурж буйлсан
Галав элээсэн алтан бүргэдэс
Тэмүжиний хөсөгтэй нүүж туусан
Морь болгон нь тамгатай
Монгол газрын тасархай
Гүрнийг зангидсан дэлхийн
Гүрвэлийн чинээхэн улаан элс
Унтарсан санаатай хүмүүний
Ухааны завсраар асгарсан
Зээрийн мөртэй шар нурлага
Дээгүүр нь ниссэн шувуу
Хийсч тасарна
Хоёр айл унь нь шажигнаж тасарна
Хонь мал нь майлалдан тасарна
Гүмхэн хонгор өвс нь орилолдон байж тасарна
Хазаарын наран үүрсч тасарна
Харсан хүний хөмсөг нумарч тасарна
Монгол өөртэйгөө оролдож тасарна
Эзэн тэнгэр тасарна.

Garmin&Holsay
Хаа хүрэхээ мэдэхгүйгээс бус
Хаана байгаагаа мэдэхгүйгээс л төөрдөг

ХӨГНӨ ХАНЭлсэн тасархайн зүүн хойд талд Хөгнө хан хайрханы бараа сүртэйхэн харагдана. Булган аймгын Гурванбулаг Рашаант ...
04/06/2021

ХӨГНӨ ХАН
Элсэн тасархайн зүүн хойд талд Хөгнө хан хайрханы бараа сүртэйхэн харагдана. Булган аймгын Гурванбулаг Рашаант сумын нутагт орших сүрдэм хайрханы нэрний үүсэл олоон жилийн өмнө, Халхууд Манжид дагаар орох тэр үед болжээ.

Хайрханы хамгийн их бартаатай уулын тагт Халхын өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган нь алтан ганжиртай, зуны цагийн хурал ном хурах, нэг ёсондоо бурхан шашинд нэвтрэх даянч лам нарын газар болгох зорилготой байв.

Гэтэл тухайн цаг үеийн байдал ороо бусгаа Халхын хант улс, Зүүн гарын хант улсын хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч байв. Халхуудыг Өөлдүүд дайлаар ирэхэд Халхын ард түмэн ялангуяа Эрдэнэ зуу орчмын сүсэгтэн олон Өндөр гэгээнийг даган Манжид дагаар орон дутаасан байжээ.

Өөлдийн цэргүүдийг тухайн нутагт цөмрөн орж ирэхэд тэр хавьд айл, амьтан, мал хөрөнгө бараг үлдсэнгүй. Өөлдүүд ганц нэг амьд мэнд үлдсэн хүмүүсээс уулын таг дээр байдаг дуганд хэсэг хүн амь хорогдож байгааг мэдэж, хайсан боловч олдохгүй байв.

Өглөөний ургах нарнаар зэргэлдээх уулын орой дээрээс эсрэг талын сүрлэг сайхан Хайрханы тагт нэгэн сүм алтан ганжираа наранд гялтгануулан үзэсгэлэнтэй сайхан харагджээ.Тэнд ямар ч байсан амьд хүн бий, тэднээс бусдыг хаашаа дутаасныг асуух, эс хэлвээс ял тулгах зорилгоор алтан ганжирт сүмийн зүг зэвсэглэн морджээ.

Тэнд ойролцоогоор 100-гаад лам нар байсан ба Өөлдүүд биднийг олж ирэхгүй нь лав хэмээн итгэж дуганаа сахиж үлдсэн байжээ.

Өөлдийн цэргүүд гар хоосон лам нартай нүүр тулмагц өөрсдийн асуултыг тавьсан боловч, тэд ам өчиг алдсангүй.

Ойрдын цэргүүд лам нарыг хөнгөлөн хороож, алтан ганжирт дуганыг ч мөн шатаан сүйтгэжээ. Түүнээс хойш хайрханыг Хөгнө Хан гэдэг болсон юм гэнэ лээ.

Хөгнө Хан уулнаас хамаагүй юм түүж мод огтолж болдоггүй догшин хайрхан гэж нутгийнхан ярьдаг.

Бас орой тагт дээрээ жижиг нууртай, нууранд нь алтан загас байдаг гэсэн домог яриа бий.

Garmin&Holsay
Хаа хүрэхээ мэдэхгүйгээс бус
Хаана байгаагаа мэдэхгүйгээс л төөрдөг

УЛААН ЦУТГАЛАНӨвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “Улаан цутгалан” хэмээх Монголын хамгийн их устай хүрхрээ бий. У...
04/06/2021

УЛААН ЦУТГАЛАН
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “Улаан цутгалан” хэмээх Монголын хамгийн их устай хүрхрээ бий. Уг хүрхрээ нь сумын төвөөс баруун тийш 30 орчим километрийн зайтай, 20 гаруй метрийн өндөрөөс буух 5 метр өргөнтэй хүрхрээ юм.
Орхон гол нь Өндөр хясааны талаас Онгоцотын ам хүртэл 50 орчим километр газар ойролцоогоор 20 орчим метрийн өндөртэй хадан хавцал дундуур урсдаг. Энэ хавцал руу Улаан гол буухдаа уг хүрхрээг үүсгэжээ. Голын ус доош буухдаа хүрмэн чулуун тавцанг идэн ухарсаар Орхон голоос 100 орчим метр холдож, 10 орчим метр гүн цүнхэл үүсгэсэн байна.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Улаан цутгалангаас гадна “Орхоны хүрхрээ буюу бага цутгалан”, “Татуурын хүрхрээ”, “Цагаан голын хүрхрээ” хэмээх том жижиг нийлсэн дөрөв таван хүрхрээ буй.

Garmin&Holsay
Хаа хүрэхээ мэдэхгүйгээс бус
Хаана байгаагаа мэдэхгүйгээс л төөрдөг

ҮҮРТИЙН ТОХОЙГалдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бо...
04/06/2021

ҮҮРТИЙН ТОХОЙ
Галдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйж үхжээ. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэх болжээ. Энэ хэллэг сунжирсаар Үүртийн тохой болсон гэдэг.
Энэхүү ханан хад бүхий хавцлын өмнүүр тохойрон урсах Орхон голын үзэсгэлэнт хэсэг нь Өвөрхангай аймгийн Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд байдаг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр энэ тохойд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг.

Garmin&Holsay
Хаа хүрэхээ мэдэхгүйгээс бус
Хаана байгаагаа мэдэхгүйгээс л төөрдөг

ШИРЭЭТИЙН НУУР1639 онд одоогийн Өвөрхангай аймагт шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхөд зориулсан орд өргөөг Цагаан н...
04/06/2021

ШИРЭЭТИЙН НУУР

1639 онд одоогийн Өвөрхангай аймагт шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхөд зориулсан орд өргөөг Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар барьж байсан түүхтэй.

Хангайн нурууны баруун урд хэсэгт сүрлэг уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Баян гэсэн хоорондоо гүний судлаар холбоотой найман нуур бий. Эдгээр нууруудыг Хүйсийн найман нуур гэнэ. Галт уулын гаралтай, цэнгэг усны нөөц бүхий эдгээр нуур нь үзэсгэлэн төгс бүрдсэн байгалийн дурсгалт газар юм.

Өврийн сайхан хангайн үзэмжийг нэмсэн Ширээт нуур руу түрж орсон 2 хэсэг модтой хамрыг нутгийхан арал хэмээн нэрлэдэг.

Garmin&Holsay
Хаа хүрэхээ мэдэхгүйгээс бус
Хаана байгаагаа мэдэхгүйгээс л төөрдөг

ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРТэмүжин, Сорхон шарын нэгэн гэрийн харамгүй дотно дэмжлэгээр Тайчуудын гараас мултарч Онон мөрний эх...
04/06/2021

ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

Тэмүжин, Сорхон шарын нэгэн гэрийн харамгүй дотно дэмжлэгээр Тайчуудын гараас мултарч Онон мөрний эхээд явж Химурга горхины Бэдэр хошууны Хорцохой болдог гэдэг газар хүрч Өүлэн эх дүү нартайгаа уулзжээ. Дараа нь Тэмүжиний гэр Бурхан халдуны Өвөр Хүрэлх дотор орших Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав...

Энэ бол “Монголын нууц товчоо”-ноо гурвантаа дурсагддаг эзэн Чингисийн унаж босож явсан амьдралтай салшгүй холбоотой боржгон овогтны түүхэн нутаг билээ.

Түүхт энэхүү газар маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас баруун хойд зүгт Улаанбаатар хотоос 220 км зайтай газарт оршино. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө босгосон байдаг.

Garmin&Holsay
Хаа хүрэхээ мэдэхгүйгээс бус
Хаана байгаагаа мэдэхгүйгээс л төөрдөг

03/06/2021
01/06/2021

Ногоон нуур

УАЗ 469
29/05/2021

УАЗ 469

29/05/2021
ХөлСая АВТО АЯЛАЛ
28/05/2021

ХөлСая АВТО АЯЛАЛ

auto tour mongolia
28/05/2021

auto tour mongolia

АВТО АЯЛАЛУУД УДАХГҮЙ
28/05/2021

АВТО АЯЛАЛУУД УДАХГҮЙ

Address

Ulaanbaatar
0000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97670000558

Alerts

Be the first to know and let us send you an email when ХөлСая АВТО АЯЛАЛ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ХөлСая АВТО АЯЛАЛ:

Videos

Share

Nearby travel agencies


Other Ulaanbaatar travel agencies

Show All

You may also like