Нью Майлстөн Туур

Нью Майлстөн Туур Гадаад дотоод аялал жуулчлал

12/04/2024
Гуан Ши Мужын Гуи Линь хот нь Ли мөрний эрэг дагуу байрласан Хятадын байгалын хамгийн үзэсгэлэнтэй бүс нутаг гэж үздэг б...
28/03/2024

Гуан Ши Мужын Гуи Линь хот нь Ли мөрний эрэг дагуу байрласан Хятадын байгалын хамгийн үзэсгэлэнтэй бүс нутаг гэж үздэг бөгөөд аялал жуулчлал өндөр хөгжсөн газар юм.

01/11/2023

Монголчууд аялахад визгүй орнууд
1. 🇦🇷 Аргентин - 90 хоног
2. 🇧🇧 Барбодос - 90 хоног
3. 🇧🇾 Беларусь - 90 хоног
4. 🇧🇷 Бразил - 90 хоног
5. 🇨🇱 Чили - 90 хоног
6. 🇨🇳 БНХАУ - 30 хоног
7. 🇨🇺 Куба - 30 хоног
8. 🇪🇨 Эквадор - 90 хоног
9. 🇲🇴 Макао - 90 хоног
10. 🇭🇰 Хонконг - 14 хоног
11. 🇮🇱 Израйл - 90 хоног
12. 🇰🇿 Казакстан - 90 хоног
13. 🇰🇬 Киргиз - 90 хоног
14. 🇱🇦 Лаос - 30 хоног
15. 🇲🇾 Малайз - 30 хоног
16. 🇵🇪 Перу - 90 хоног
17. 🇵🇭 Филлипин - 21 хоног
18. 🇷🇺 ОХУ - 30 хоног
19. 🇷🇸 Серби - 90 хоног
20. 🇸🇬 Сингапур - 30 хоног
21. 🇹🇭 Тайланд - 30 хоног
22. 🇹🇷 Турк - 30 хоног
23. 🇺🇾 Уругвай - 30 хоног
24. 🇺🇿 Узбекистан - 30 хоног
25. 🇺🇦 Украйн * - 90 хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/
Бусад хөнгөлөлтийн тухай:
🇱🇷 Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.
🇬🇧 Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно.
🇨🇦 Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
🇯🇵 Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан байдаг.
🇨🇭 Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.

Токио хотын үдэшiPhone 14 Pro гадуураа Casetify гэртэй. www.casetify.com
05/09/2023

Токио хотын үдэш
iPhone 14 Pro гадуураа Casetify гэртэй. www.casetify.com

Японы нисэх буудал дээр Uniqlo байдаг юм билээ шүү
05/09/2023

Японы нисэх буудал дээр Uniqlo байдаг юм билээ шүү

Японы нисэх хүргэдэг Алфард такси нь дотроо WiFi-тай байх жишээний
01/09/2023

Японы нисэх хүргэдэг Алфард такси нь дотроо WiFi-тай байх жишээний

Монгол улсын нэг хилийн багана нисэх дээр
01/09/2023

Монгол улсын нэг хилийн багана нисэх дээр

01/09/2023
Японд таксины сандалны ард утас цэнэглэх оролт байна, гоёо.
01/09/2023

Японд таксины сандалны ард утас цэнэглэх оролт байна, гоёо.

Hawaii - н нийслэл ямар нэртэй вэ?
14/08/2023

Hawaii - н нийслэл ямар нэртэй вэ?

04/08/2023

Хөдөө хээр байрлууддаг түр душ гэнээ

14/07/2023

Чингисийн музей доторх интерактив үзмэр

01/07/2023
19/06/2023

Ёох энэ амралтын өндрүүдээр юу болоод өнгөрчив. Хар дарсан зүүд л гэж мэд.

Хагас сайны өглөө Ээж, дүү (18 настай) 2 Монголоос ирнэ гээд бөөн баяр бид чинь хоол унд хийгээд гэрээ цэвэрлээд бөөн бэлтгэл. За тэгээд онгоц ч буулаа ээж ч гараад ирлээ, дүү байдаггүй.

Тэгээд дүүгийн чимданд юу байгаа вэ гэсэн чинь хориотой бараа юу ч байхгүй санаа зоволтгүй л гэлээ. Бид нар за за шалгуулаад л гараад ирэг асуудалгүй дээ гээд өөртөө итгэлтэй байж байлаа. Сүүлдээ бүүр гарч ирэхгүй хамгийн сүүлд гарч ирсэн Монгол залуу нэг Монгол охиныг 2 цагдаа аваад явсан чимдаанаас нь 5ш паспорт гарч ирсэн гэлээ. Ёох пал гээд л явчихсан… Хүний ачаа мөнгөөр авсан юм байна, олон чимдаантай болохоор ачаа аваад ирий л гэж бодоод тэгэхэд нь энд амьдардаг Монгол гэр бүлийн паспортын хугацаа дууссан тул сунгасан шинэ паспортоо өгч явуулсан байж. Паспорт өгсөн хүн нь болохгүй гэж мэдээгүй, авсан манай 2 бас мэдэхгүй.

За тэгээд л бид чинь сандралдаад 5 паспортынхоо эздийг хайгаад пост бичээд бөөн юм боллоо. Ашгүй эзэд нь бид байна гэсээр хүүхдүүдээ дагуулаад миний таньдаг охин маань ирлээ. Тэр хооронд манай хамаатны хэд гүүгэлдэж хайгаад хэрвээ паспортын эзэд нь байвал асуудалгүй байдаг гэж мэдээд яаралтай арга хэмжээ авсан нь тэр.

За тэгээд Australian boarder costumer service хэсэг дээр нь очоод паспортын эзэд нь ирсэн одоо манай дүүг гаргаад өгөөч гээд хэл ам хийгээд явж байх яг тэр үед Facebook group дээр ачаагаа солиод аваад гарсан байна гээд манай дүүгийн нэртэй ачааны зураг байх юм. Тэр хүн рүү залгаад ачааг маань авч ирээд өгөөч гэтэл маш хурдан буудал дээр авч ирээд өгчихлөө. Тэгээд тэр хүнээс чиний чимдан дотор юу байгаа вэ? Магадгүй манай дүү чиний чимдан аваад явж байгаа байх гээд (яг адилхан хар чимдан байж) асуутал “Өө асуудалгүй ямар ч хориотой юм байхгүй” гэж хэллээ. Тэгээд сайхан санаа амраад.

Паспортын учир олдсон тул одоо гараад ирэх байх гээд хүлээгээд онгоц бууснаас хойш 10 цаг өнгөрсөн байлаа. Тэр хооронд нөгөө Australian boarder costumer service хэсэг дээр бараг 6 удаа очиж манай охин жаахан хүүхэд л гэсэн үг, тэр юугаа ч мэдэхгүй их айж сандарч байгаа, бас бие муутай хоол ундгүй хэцүүдлээ гээд л бид чинь тайван байж чадахгүй уйлж дуулаад гуйж өглөө. Сүүлдээ нөгөө хэд бүүр залхаад биднийг харахыг ч хүсэхээ болилоо.

Онгоц бууснаас хойш 10:30мин өнгөрсний дараа охин маань бидэн рүү залгаад ороод ирлээ. Ёох ингэж нэг холбогдох гэж гээд ярьсан чинь. “Миний визийг цуцлаад, өөр нэг буудалд авч ирээд хорьчихлоо, 3 хоноод Монгол буцаана гэнээ” гээд уйлж байх юм. Тэнгэр газар нураад л ороод ирэх шиг боллоо. Юу болов яагаад гээд асуутал: Нөгөө хүний чимданаас 9кг борц, 6кг ааруул гарч ирсэн гэнэ. Тэгээд хориотой бараа тээврэлсэн гээд шууд визийг нь татгалзуулаад дахиж 3 жилдээ Австралид ирж болохгүй гэдэг шийдвэр гарсан байж. Дүү маань өөрөө ачаагаа баглаагүй учир эмээ миний чимданд яагаад ийм их хориотой бараа хийсэн бол гэж бодсон байж. Чимданы эзэн маань борц, ааруулыг хориотой гэж мэдээгүй юмсанж.

Бид хэд гэнэт чимдан солигдсоноос болсноо ойлгоод дахиж нөгөө газраа очоод хэлтэл, нөгөө чимданаа манай хэд гэрлүүгээ аль хэдийн аваад явчихсан байж. Бид нарт нотлох баримтгүй зүгээр л амаараа очиж хэлсэн тул байцаагч нар чинь бүүр бөөн уур та нар худалч гарууд эндээс зайл, үгүй бол цагдаа дуудан шүү гээд сүрдүүлээд. Сүүлдээ бид нотлох баримтгүй амжилт олохгүйгээ мэдээд шөнийн 1 цагт гэрлүүгээ охиноо харж чадаагүй аав, ээж нь, дүүгээ гаргаж чадаагүй бид нар нь машиндаа уйлалдсаар буцлаа. Дүүгийн маань ээж, аав 2 нь нүдэн дээр бүүр сэтгэлээр унаад аймаар цараатай болсон байсан. Үрдээ санаа зовж байгаа эцэг, эхчүүд ямар өрөвдмөөр байдалд ордгийн ах эгч 2осоо харлаа.

Шөнөжин хэдүүлээгийн чат дээрээ (Австралид байдаг хамаатнууд нэг групп чаттай) төлөвлөгөө боловсруулж нотлох баримт цуглуулж хонолоо.

Өглөө эрт унтаагүй баахан улаан нүдтэй хүмүүс хамаатнууд дотроо илүү зоригтой, англи хэл сайтай нэгнээ аваад, нөгөө чимданаа аваад, бүх бичиг баримтаа хэвлээд гартаа бариад нөгөө газраа яваад очлоо. Тэгтэл шал өөр ээлжийнхэн жигтэйхэн сайхан ааштай хүмүүс байж таарлаа. Бидний ярьсныг маш анхааралтай сонсоод бүх нотлох баримтуудыг аваад. Маш яаралтай шалгаж гарлаа.

Орой 7 цагт охиноо нөгөө хорьсон байсан буудлаас нь очиж аваад бөөн баяр уйлаан майлаан гэртээ харилаа. Ингэж л амралтын 2 өдөр өнгөрлөө бурхан минь. Уг нь та нарт анхааруулга бичих гэж эхлээд бүүр халуураад болсон явдлаа бүгдийг нь ярьчихлаа ккк.

За тэгэхээр одоо Австрали нисэх гэж байгаа хэд маань хориотой бараа ер авч ирэхгүй шүү. Үнэхээр чанга болсон байна. Миний мэдэх хориотой бараа:

Борц
Ааруул
Хүний бичиг баримт, паспорт
Тамхи
Архи
Малын гаралтай бүх зүйл, түүхий эд.
Ургамалын гаралтай бүх зүйл, түүхий эд
Эм, тариа
Жимс, чавга нтр
Гэх мэт Монголчуудын авч ирдэг юмнууд санаанд орсноо бичлээ. Сайтруу нь ороод илүү дэлгэрэнгүйг хараарай.
Өмнөх шигээ биш болсон байна шүү хил гааль нь чангарсан байна.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй уйгагүй уншсан чи минь…😘

13/06/2023

АНУ-ын №1 утасны кейс, дагалдах хэрэгслийн брэнд OtterBox

01/06/2023

Алтай Таван Богд аяласан тэмдэглэл

25/05/2023

Зам дээр таарсан найз

Европ, Америк, Өмнөд Амеркийн болон зарим Азийн орнуудын зочид буудалд Библи, Мормоны ном байдаг. Энэ жишээ нь Хонг Конг...
11/05/2023

Европ, Америк, Өмнөд Амеркийн болон зарим Азийн орнуудын зочид буудалд Библи, Мормоны ном байдаг. Энэ жишээ нь Хонг Конгийн Marriott Hotel дахь шүүгээнд Есүс Христийн тухай болон Еврэйчүүдийн Америк тиврүү дүрвэсэн түүх агуулсан Мормоны ном байна. Коран судар юмуу, Буддагийн сургаал бүхий ном тавьсан буудал байдаг уу?

14/04/2023

Хонг Конгийн Оддын гудамж гэж гоё газар бий. Далайн эрэг дагуу. Энэ тоть бариад сууж буй хүмүүсийг зураг даруулж мөнгө олдог юм байх гэж бодоод “хэд үү?” гэсэн чинь, үнэгүй гэж авсан.

Гадаадруу бэлгэнд авч явахад бас албан ажилд зүүгээд явахад зүгээр юм байна
14/04/2023

Гадаадруу бэлгэнд авч явахад бас албан ажилд зүүгээд явахад зүгээр юм байна

14/04/2023

2 давхар автобусаар зорчих нь сонин зүйл байлаа. Замд хамаг юмыг ийм дээрээс харж явна гэдэг

14/04/2023

Хонг Конгийн Саи Кунг гэж гоё газар байнаа. Далайн эрэг дээр завьнууд загас, далайн амьтад авчраа л, тэнд нь зах ажиллаал, ресторанууд шууд шинэ загас амьтадаар хоол хийгээд л. 2005 онд очиход модон тавцантай байсан, сая бүүр хөгжөөд улам өргөжөөд, гоё цэвэрхэн болсон байлээ. Жуулчид их очноо.

03/04/2023

Хонг Конгод далайн эрэг дагуу загасны зах, ресторан байдаг. Идэхийг хүссэн загас, хавч, дун гээд идэж болох бүхий л амьтадаас сонгоод хоол хийлгэж болдог. Манайхаар бол Эмээлтийн зах юм уудаа, хонио сонгоод тэр дор нь гаргуулаад хорхог болгуулаад аваад явдаг шиг. Бүр хуйхалсан толгой шийртэй нь. Энд бол загас болон зүсэн бүрийн далайн амьтанг идэж үзэж болно. #аялал Дэлхийгээр Аялагчид World Wanderers Дэлхийгээр Аялагчид

02/04/2023

Макаод өдрийн цагаар

31/03/2023

Лас Вегаст байдагтай ижил усан оргилуур Макаод байна. Дууны аяар бүжиглээл, гал, ус хосолсон. Нүсэр байгууламжаа. Энэ дүүжин кар нь үнэгүй уг нь. Оочер ихтэй л дээ.

21/03/2023

Дэлгүүрт анзаарсан зүйл

Address

Нарны зам
Ulaanbaatar
16051

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699126541

Alerts

Be the first to know and let us send you an email when Нью Майлстөн Туур posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нью Майлстөн Туур:

Videos

Share

Category

New Milestone Tours - Шинэ Алхам Аялал

Амьдралыг хамгийн баян болгодог зүйл бол аялал. Бид аялах дуртай бас хүн бүрийг аялаасай гэж хүсдэг хамт олон.