ХАБЭА-н сургалтын төв MGBS

ХАБЭА-н сургалтын төв MGBS Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төв

27/09/2024
27/09/2024
27/09/2024

УИХ-ын гишүүн С.Зулпхар:"ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ХАБЭА-Н АСУУДЛЫГ ЗААВАЛ ЗОРИЛТ БОЛГОН ОРУУЛАХ ЁСТОЙ"

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Зулпхар “НҮБ-ын тогтвортой хөгжлийн бодлогын гол зорилтуудын нэг бол зохистой хөдөлмөр эрхлэлт юм. Манай Засгийн газрын урт хугацааны бодлогын баримт бичгүүд дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах асуудал бүрхэг тусгагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны 2,3 сая иргэн байгаагаас ажиллагсад нь 1,3 сая иргэн байгаа юм. Энэ бол цаашид нэмэгдээд явна. Тиймээс үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг заавал зорилт болгон оруулах ёстой. Учир нь 2023 оны 7 дугаар сард Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчтой хамтарсан хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрт үүнийг тусгайлан тусгасан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа эдгээр баримт бичгийг анхаарах ёстой гэдгийг хэлж байсан. Гэхдээ үүнийг нэлээн явцуу байдлаар оруулсан байна лээ. Тодруулбал, уул уурхайн салбарын эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж оруулсан нь зөвхөн энэ салбарын эрэгтэйчүүдийн асуудал юм шиг болох гээд байгаа юм. Мөн өмнө нь хэлсэн 1,3 сая иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал орхигдоод байна гэсэн үг. Тиймээс үүнийг ерөнхий зорилт болгон оруулъя гэдэг саналтай байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал бол дан ганц ажилтны асуудал биш юм аа. Бүхэлдээ эдийн засгийн асар том үр дагавартай зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс дотоодын нийт бүтээгдэхүүнд 1-3 хувийн эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс энэ эрсдэлийг даван туулах, цаашид эрсдэлийг ямар нэгэн байдлаар багасгах, зорилготой холбоотой зорилт учраас үүнийг оруулах санал гаргаж байгаа юм” гэлээ.

27/09/2024
🏭Аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны болон ажил олгогч эздийн сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж байна....
04/12/2023

🏭Аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны болон ажил олгогч эздийн сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж байна.🏗
📱 Утас: 9002-9948

04/12/2023

АЧАА ӨРГӨХ КРАНЫГ ТӨХӨӨРӨМЖЛӨХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

👇”Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ээс

☝️Үйлдвэрлэгдсэн кран бүрт дараах баримт бичиг байна. Үүнд:
✔️Паспорт
✔️Ашиглалтын заавар
✔️Угсралтын заавар (хэрэв угсардаг бол)
✔️Үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, улсын стандартууд зэрэг бусад баримт бичиг
✔️Кран төмөрлөг хийц, механизм аюулгүй ажиллагааны хэрэгсэл тус бүрдээ паспортыг бүрэн хөтөлсөн байна.
✔️Ачаа өргөх краныг эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас бусад 1.3-т заагдсан бүх төрлийн краныг ашиглалтад оруулахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ.

☝️Өргөх байгууламжийн үйл ажиллагаанд оролцогч этгээдийн ажил үүргийн үндсэн хуваарь

1.Эзэмшигч
2.Бүрэн бүтэн байдлыг хариуцагч
3.Засвар угсралтын механик
4.Оператор
5.Ашиглагч байгууллага
6.Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч
7.Оосорлогч дохиочин
8.Ашиглалтын аюулгүй байдлыг хариуцагч

☝️Эзэмшигч байгууллагын үүрэг:

✔️Өргөх төхөөрөмжид бүрэн магадлал хийгээд ашиглах зөвшөөрөл авна
✔️Мэргэжлийн хүмүүсийг тушаалаар томилно. /БББХ, кранчин, засварын механик/
✔️Бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлнэ.
✔️Дүрэм, журам, гарын авлагаар хангана
✔️Өргөх төхөөрөмжийг ашиглах байгууллагатай түүнийг дүрмийн дагуу аюулгүй, ашиглуулах гэрээ байгуулна

☝️Бүрэн бүтэн байдлыг хариуцагч:

✔️Өргөх төхөөрөмжийг дүрмийн дагуу ашиглах ажлыг зохион байгуулж гарсан зөрчлийн хариуцлагыг хүлээнэ
✔️Краны баримт бичгийг бүрдүүлж, хөтлөнө
✔️Мэргэжлийн боловсон хүчнийг /краны оператор, засварын механик/ томилуулж, аюулгүй ажиллах аргачиллаар ханган, сургалт мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулна
✔️Өргөх төхөөрөмж, ачаа өргөх хэрэгслийн /тар, тэнжээ/ойлгохгүй байна бүрэн бүтэн байдлыг хангана. Засвар техник үйлчилгээ хийлгэнэ.
✔️Ээлжит магадлалыг цагт нь чанартай хийлгэнэ
✔️Өргөх төхөөрөмжийг ажилд гарахын өмнө шалгаж, бүрэн бүтэн байдлыг магадалсан байна;

☝️Засвар угсралтын механик:

✔️Мэргэжлийн эрхтэй байна
✔️Техникийн үйлчилгээ, засварыг цаг хугацаанд нь технологийн дагуу гүйцэтгэнэ

☝️Оператор:

✔️Мэргэжлийн эрхтэй байна
✔️Өргөх төхөөрөмжийг ажиллуулахын өмнө шалгаж, туршина
✔️Дүрмийн дагуу өргөх төхөөрөмжийг аюулгүй ажиллуулж ажил гүйцэтгэнэ
✔️Ажлын дараа өргөх төхөөрөмжийг аюулгүй байдал үлдээнэ.

☝️Ашиглагч байгууллагын үүрэг:

✔️Бүрэн бүтэн байдал, ослоос хамгаалах хэрэгсэл нь хэвийн ажиллагаатай, ашиглах зөвшөөрөлтэй өргөх төхөөрөмжийг хүлээн авна
✔️Мэргэжлийн боловсон хүчнийг /ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, оосорлогч дохиочин, өргөх төхөөрөмжийн аюулгүй байдлын хяналт хариуцагч/ томилно.
✔️Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн дүрмийн дагуу тавьж буй шаардлагыг биелүүлнэ
✔️Дүрэм, журам, заавар, гарын авлагаар хангаж өгнө
✔️Краны-\тодруулж бичих\ барилгын үйлдвэрлэлд ашиглах ажил гүйцэтгэх төсөл /АГТ/ хийж батлуулсан байна

☝️Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч:

✔️Краныг барилгын үйлдвэрлэлд ашиглах ажил гүйцэтгэх төсөл /АГТ/ -ийг судалж, түүний дагуу ажлыг гүйцэтгэнэ
✔️Оосорлогч дохиочныг ажлын болон аюулгүй ажиллагааны удирдамжаар ханган ажиллана
✔️Аюулгүй, магадлал хийгдсэн ачаа оосорлох хэрэгслээр хангана. /татлага, тэнжээ/
✔️Ачааны жинг тодорхойлж өгнө
✔️Ачаа оосорлох аргыг зааж өгнө
✔️Ачаа буулгах газар хураах аргыг зааж өгнө
✔️Зарим онцгой нөхцөлд өөрийн биеэр байлцаж өргөх зөөх ажлыг гүйцэтгэнэ
✔️Оосорлогч дохиочны сургалт аттестатчиллыг зохион байгуулна
✔️Ажлын байрны гэрэлтүүлэг, хаалт хамгаалалтыг бүрдүүлсэн байна
✔️Өргөх төхөөрөмжийн магадлал хийхэд ашиглах хяналтын ачааг ажлын талбайд бэлэн байлгана

☝️Оосорлогч дохиочин:

✔️Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн өгсөн үүргээс давуулж дур мэдэн ажиллахыг хориглоно
✔️Ачаа оосорлох, өргөх, шилжүүлэх, буулгах аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллана
✔️Ачааны жин тодорхойлох, оосорлох аргыг сонгох, ачааг хураах г.м ажлын технологид мэдэхгүй зүйл гарвал өөрөө дур мэдэн шийдэхгүй ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчаас асуудаг байна
✔️Краны аюулгүй нөхцөл хангагдаагүй байна гэж үзвэл ажлыг зогсоож ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчид мэдэгдэнэ.


Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хамтран бэлтгэн гаргасан “Өндөрт ажиллах аюулгүй ажиллагаа” номноос
http://www.habemt.gov.mn/content/20382.shtml?sel=

04/12/2023

МАЛЧДАД ЗОРИУЛСАН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ГАРЫН АВЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (MNG/18/01/RBS”-ийн дэмжлэгтэйгээр “Малчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гарын авлага”-ыг боловсрууллаа.

Гарын авлагыг боловсруулахдаа мал аж ахуй эрхлэгч иргэн, малчин өрхийн өдөр тутмын үйл ажиллагаанд суурилсан судалгаа хийж, гарын авлагын төслийг Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн малчин өрхүүдэд танилцуулан туршиж, тэдний гаргасан санал зөвлөмжийг тусгасан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Уг журамд мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй малчид өөрийгөө аюул, осол, халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох тусгайлсан сургалтын хөтөлбөр, сэдвийг тодорхойлж өгсөн.

Албан бус секторт хөдөлмөр эрхлэгч иргэний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх ойлголт мэдлэг сул, ажлын байрны эрсдэл, эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөлийг төдийлөн тооцож, урьдчилан сэргийлж чаддаггүй зэрэг нөхцөл байдал түгээмэл байдаг.

Иймээс малчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх гарын авлага боловсруулан бэлтгэх хэрэгцээ шаардлага чухлаар тавигдаж, энэхүү гарын авлагад мал маллаж буй хүний ажил үүрэгтэй холбоотой учирч болзошгүй аюул осол, эрсдэлийг таньж илрүүлэх, халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг иргэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн агуулгыг тусгалаа.

Энэхүү гарын авлагыг малчин иргэн, өрх бүр үйл ажиллагаандаа ашиглахын сацуу өөрийгөө болон бусдыг аюул осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, нийгэмд соён гэгээрүүлэх ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Гарын авлаггыг дараах линкээр татаж авна уу
https://mlsp.gov.mn/content/detail/1547

04/12/2023

Эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж, иргэн бүр "Хүүхдэд ээлтэй аюулгүй орчин"-ыг бүрдүүлцгээе!

04/12/2023
04/12/2023
04/12/2023



Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
Барилга, Хот Байгуулалтын Яам
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

Address

Баянзүрх дүүрэг 1-р хороо Seoul Business Center 7 давхарт 705 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+97696069948

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ХАБЭА-н сургалтын төв MGBS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ХАБЭА-н сургалтын төв MGBS:

Share

Nearby travel agencies


Other Ulaanbaatar travel agencies

Show All