Дэлхийд данстай язгуур урлагийн нандин өвийг залгамжлан хөгжүүлэх; эх орноо олон улсад сурталчлахад авъяас билгээ зориулж яваа уран бүтээлчдээ дэмжих; соёлын үнэт өв язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг тэтгэн бадраах зорилготой ардын урлагийн тоглолт монгол туургатны дөрвөн цагийн хуримын тэргүүн цагаан сарын өмнө жил бүр зохион байгуулагддаг билээ.
2012 онд Монгол Улсын төрийн С
оёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд анх удаа нэгдэн тоглосноос эхлэн жил бүр өөрийн гэсэн өнгө аяс, үзэл санааг илэрхийлж, үндэсний урлагийн хөгжлийг монгол түмэндээ хүртээсээр ирсэн.
2012 он “МОНГОЛ ЯЗГУУР УРЛАГ”
“Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”
2013 он “МОНГОЛ ТӨГСӨШГҮЙ”
“Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Бөртэ”, “Тэнгэр аялгуу”
2014 он “МОНГОЛ МӨХӨШГҮЙ”
“Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Тэнгэр аялгуу”, “Их Монгол”, “Алтайн оргил”, “Эгшиглэн”
2015 он “МОНГОЛ МОХОШГҮЙ”
“Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Тэнгэр аялгуу”, “Их Монгол”, “Алтайн оргил”
2016 он “ТЭНГЭР ТАМГАТАЙ МОНГОЛ”
“Домог”, “Хөсөгтөн”, “Тэнгэр аялгуу”, “Их Монгол”, “Алтайн оргил”, “Виво”, “Седаа”
2017 он “ЭХ УНДАРГА”
“Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Их Монгол”, “Нүүдэлчид”, “Хэмнэл”