Тал нутгаас тодорсон дайчин монгол нохой
Гал улаан үнэгний гайхам анч нохой
Галзуу чоныг ч дардаг ганцхан монгол нохой
Ганцхан нутагт орших монгол уугуул нохой
Орой нь овгор, сэрвээ нь босоо, шилбэ нь нарийн, нуман нуруутай, туурай мэт сарвуутай, туулай мэт борвитой
Алган чихтэй, адуу шиг гүйдэлтэй, араатан шиг зоригтой
Ийм л нэгэн нохойг өвлөж авсан нь учиртай
Ижилгүй хурдан шинжийг нь магтан дуулах учиртай
Хадны сүг зурганд ч махийсан, тахийсан, нарийхан
Хааны түүхэн сударт ч авласан, гөрөөлсөн, агнасан
Түүхэнд мөртэй монгол нохойгоо газрын шувуу гэж дуулъя
Гүйхийн ч хурдан тайга нохойгоо талын салхи гэж дуулъя
“Нүүдэлчин Монгол-2022”
Дэлхийн соёлын фестиваль
Соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 12-14-нд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулагдсан.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын нохой судлалын холбооны гишүүн холбоодууд болох
•Монгол Тайга нохой судлалын холбоо
•Монгол банхар судлалын холбоо
хамтран оролцож Монгол нохой болон түүнтэй холбоотой өв соёлыг олон нийтэд сурталчилан таниулах үйл ажиллагаа зохион байгуулагдаж, Тэнгэрийн нүүдэлчид төслийн багийхан Соёлын өвийг сурталчилан таниулах ажлын хүрээнд Монгол Тайга нохой, шувуулахуйн өв соёлыг сурталчилан амжилттай оролцлоо.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын адуучин Элбэгжаргал
Өглөө адуунд явж үзсэн хүмүүс хэр их байна даа?
Тэнгэрийн Нүүдэлчид төслийн нэгэн хэсэг болох Шувуулахуйн өв соёлоо танилцуулж байна
Тэнгэрийн нүүдэлчид Арабын Нэгдсэн Эмират улсад ирлээ
chika эгч маань ганцаараа ирж байна
Дуутай хууртай сайхан аялал байлаа 👍👍👏👏
Баянхонгор аймгийн Баян Ойт цогцолбор сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд сургалт зохион байгуулж байна
Баянхонгор аймгийн төврүү орох гээд сажилж явна бид 5
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас
Steve E. Morel идлэг шонхор хоололлоо.
Оройн хоолны дараа Талын Салхи Чинзо-н Монгол тайга нохойн тухай "Талын салхи" шүлгийг хүргэж байна.
Бид Архангай аймгаас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд орж ирж байна
Өмнөговь аймаг Даланзадгад МУ-ын Баатар Т.Борын нэрэмжит залуус талбай дээр
Дундговь аймгийн Дэлгэрхангай cумын наадам
"Тэнгэрийн нүүдэлчид" төслийн баг Монгол улсыг мориор бүтэн тойрох аяллаа өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний хөх нуураас эхлүүлсэн. Бидний аяллын эхний сезон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр гээд таван аймгаар аялаад өндөрлөсөн. Харин хоёр дахь улирлын аялал энэ сарын 2-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас эхэллээ. Энэ удаагийн аялалын зочиноор Япон улсын иргэн Чика Ямамото хамт аялаж байна.
Их газрын чулуу өнгөрөөд Салхитийн мөнгөний орд харагдаж байна.Дундговь аймгийн төв ойртож байна.
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас Говь-Угтаал сумруу хөдлөх гэж байна