24/06/2022
Өнөөдрөөс хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ.
Уг чиглэлд "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар нийтийн тээврийн автобус үйлчилнэ.
Цагийн хуваарь:
Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.
Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.
"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.
Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:
Том хүн 20,000 төгрөг
Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.